Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр ангийн нийгэм, сэтгэл зүйн алба, Монгол улс дахь хуулийн их, дээд сургуулийн залуу багш, оюутны нэгдсэн “Маршал” сэтгүүлийн редакци хамтран Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар зарлигийг үндэслэн тус хорих ангид ял эдэлж буй нийт хүмүүжигчдийн дунд “Ном бол ертөнцийг харах цонх” сэдвээр нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд тус ангид хоригдож буй хүмүүжигчдэд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, танин мэдүүлэх, үндэсний эх хэлээрээ зөв оновчтой ярьж, бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор “НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ” хөтөлбөрийг зохион байгуулж, хорих ангийн номын сангийн номын фондыг шинэчилж, баяжуулах ажлыг өрнүүлж байна. Дээрх зохион байгуулж буй аянд нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага хорих 409 дүгээр ангийн нийгэм, сэтгэл зүйн албатай 99149545, 88100171, 88221649, 88223784 утсаар холбогдож аянд нэгдэж болно.