УИХ-ын гишүүн Болдын Жавхлан энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм.
Тодруулбал, энэ онд Дархан сумын 10-16 дугаар багийн хэмжээнд
-2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилга
-Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны барилга
-Од цогцолбор сургуулийн спорт заалны барилга
-Олон улсын худалдааны төвөөс Хабитат, Мангирт чиглэлийн авто зам
-Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Багийн хөгжлийн төвийн 2 барилга
-Нийтийн орон сууцны засвар үйлчилгээ
-24 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
-150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг
-Хоккейн талбай зэрэг нийт 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
М.ГҮНЖИЛХАМ