Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны А 236 дугаар тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад “Захиргааны эрх зүй ба шинэтгэл” сэдэвт ээлжит хичээлийг 7 дугаар сарын 5-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн эрхлэгч Р.Мухийт заалаа.
Хичээлийн үеэр албан хаагчид Rule of law буюу эрх зүйт ёсны тухай, эрх мэдэл хуваарилах зарчим, захиргааны байгууллагын тухай, захиргааны акт, гэрээ, шийдвэр гүйцэтгэлийн талаарх үндсэн ойлголтоо бататгаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.