MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ

    ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ

    2019-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдөр Дархан хотын 58 жилийн ойн өдрийг угтан аймгийн Залуучууд театрт зохион байгуулсан юм.

    Дархан хотын залуустаа хэрэг болох үнэ цэнэтэй санааг түгээн тэднийгээ уриалах, урамшуулах, шинийг хийхэд нь туслах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг хийхээр зорьсон. TEDxDarkhan-ы тайзан дээр тавьсан зөв санаа, эерэг шийдэл бүхий илтгэлүүд зөвхөн Залуучууд театрт хүрэлцэн ирсэн үзэгчдээр хязгаарлагдахгүй гэрлийн хурдаар дэлхийгээр түгэн, олон сая хүний оюуны мэлмийд хүрэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Энэ өдөр Залуучууд театрын тайз Дэлхийн тайз болж байна хэмээн TEDxDarkhan-ыг зохион байгуулагч аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг дүгнэж байлаа.

    Дархан хотоос гаралтай болон салбар салбартаа манлайлагч 15 илтгэгч оролцож өөрсдийн туршлага, ололт амжилтаа шинэлэг байдлаар илтгэж Дархан хотын залуучуудтай сонирхолтой түүхээ хуваалцлаа. Тухайлбал, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюу Б.Нарандэлгэр "Хүн хөгжим" сэдвээр илтгэл тавьж Биет бус соёлын дундрашгүй их өвийг залуучуудад маш ойлгомжтой байдлаар тайлбарлалаа.

    “Хүсэж байгаа газар луугаа яг одоо зээл аваад аял” хэмээн "Дэйл Карнеги" төвийн сургалт хариуцсан захирал Э.Чинзориг тэнд ирсэн үзэгчдийг ятгасан бол Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул “Бид мөрөөдөхөөс илүүг хийж чадна” хэмээн урамшуулж байсан юм.

    “Яг түүн шиг-2” шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогч, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн С.Гантогоо Өмнө нь тэгээд дараа нь сэдвээр илтгэлээ. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрээр 2007 онд БНСУ-ыг  зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ.

    “Bat solution partners” компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг“Нийгмийн синдром” илтгэлээр дамжуулан дауны синдром тойрсон асуудалруу үзэгчдийн анхаарлыг татлаа. Харин “Юнайтэд карьер консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ерөө “Аз жаргалаа олсон уу” сэдвээр үнэ цэнэтэй санааг түгээж, Урлаг судлаач Б.Сэргэлэн Өөрөөрөө байхыг эрхэмлэн зөвлөлөө.

    Өөрийгөө өөрөөр харах бас нэгэн онцлог илтгэл бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, Доктор, профессор Н.Сувдаагийн тавьсан “Дэлхийн хүн” байлаа. Хоббигоо ажил болгохыг Сагсан бөмбөг тайлбарлагч, Спортын сэтгүүлч, Г.Идэр-Ууган санал болгож, гарц гаргалгааг нь зааж өглөө.

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд” сэдвээр илтгэж, илүү сайхан ирээдүй төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

    “Ай хотел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахын сайхныг "Хувь хүний хөгжил" сэдвээр, “Ай Ти Зон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга “Хөгжил” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр компани байгууллагынхаа эд зүйлийг мөнгөөр үнэлж болно харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс улсын хөгжил бол хүний хөгжил юм. Хэдий чинээ хүнээ хөгжүүлснээр тухайн улсын ирээдүй тодорхойлогддог тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

    Олон улсын TEDxDarkhan арга хэмжээний дараагийн илтгэгч Эрдэмтэн, судлаач О.Нинжмаа Монгол улс хөрсгүй орчинд бичил булцуу ургуулах технологи нэвтрүүлж Азийн 5 дахь орон болсон тухай, түүний цаана эрдэмтдийн ямар их хөдөлмөр тэвчээр байдгийг маш энгийнээр тайлбарлалаа.

    Сэтгүүлч С.Батзаяа “Та амьдралаа бусдаар удирдуулж байгаа юм биш биз” сэдвээр илтгэл тавьж, “Та бол бусдад таалагдах албатай бараа биш” гэж онцоллоо.

    TEDXDarkhan үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсох TED Ярилцлагын хүндэт зочноор МУ-ын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Гал голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, Д.МӨНХӨӨ уригдан оролцлоо. Тэрээр Монгол гэр бүлийн дэвшилтэд уламжлалыг өртөөлье сэдвийн дор Монгол гэр бүлийн үнэ цэнэ,  Төрдөө хатан ухаан, гэртээ уран бэрийн ухаанаа зориулсан монгол эмэгтэйчүүд, Гэр бүлийн хамтын амьдралыг хэрхэн дэмжих асуудлаар ярилцсан юм.

    Tedx Darkhan үйл ажиллагааг Дархан төдийгүй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөл үзэж сонирхсон юм. Тэд 58 жилийн өмнө Дархан хотоо байгуулж байсан Залуучуудын хот энэ үйл ажиллагаагаар ирээдүйн оюуны шинэ бүтээн байгуулалтынхаа хуудсыг нээлээ хэмээн ярьж байлаа.

    Tedx Darkhan үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Дарханы дулааны цахилгаан станц, Дархан Ус суваг ХК-иуд, Сайн орших ХХК, Топ дизайн, Мөнх Ундрам хүнс, Комфорт цогцолбор, Даш ваанжил, Сондор ХХК, Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, "Хос Дог" студийн уран бүтээлчид тус тус ажиллалаа. Мөн үйл ажиллагааны үеэр GENERATION-Z сайн дурын клубын 22 сурагч тусалсан юм.

    Ийнхүү өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд "Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх" үзэл санааны хүрээндМонгол улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулагдсан TEDxDarkhan үйл ажиллагаа бүтэн өдрийн турш Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

    Х.СОЁЛ-ЭРДЭНЭ ДАРХАН ХОТ 2019.10.14



    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!