Дархан хот байгуулагдсаны 58 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон улсын лиценз бүхий TEDx үйл ажиллагааг зохион байгуулах албан ёсны эрхээ хүлээж аваад байна.
TEDx нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнэтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм.
TED нь анх Технологи Энтертайнмент Дизайны салбарынхан чуулж ололт амжилтаа хуваалцдаг үйл ажиллагаа байсан бөгөөд 2001 оноос салбар салбарын манлайлагч нар чуулдаг индэр болсон билээ.TED нь шинэчлэгдэн өөрийн илтгэлүүдээ нийгмийн сүлжээнд тависан цагаас эхлээд дэлхийг байлдан дагуулж байгаа бөгөөд илтгэгч нь салбар салбарын шилдгүүд байдгаас гадна тэдгээр илтгэгчид өөрсдийн бизнесийн санаа, туршлага, ололт амжилтаа бусадтай хуваалцдагаараа онцлог.
Салбар салбарын мэргэжилтнүүдийн алдаа оноо, амжилт бүтээл, цахиур хагалах өөрчлөлт, цуурай болох дуу хоолой нь залуус биднийг эрчилж, илүү ихийг бүтээхийг уриалан дуудах зорилготой юм.
TEDxDarkhan-ы хувьд The Big Q буюу Онцлох Асуулт хэмээх сэдвийн дор 2019 оны 10 дугаар сарын 12-нд Залуучууд театрт зохион байгуулагдана.
Энэ өдөр ажиллаж буй салбар бүртээ хийсэн бүтээсэн зүйлтэй, үнэлэгдсэн, үнэлэгдэх учиртай 15 содон эрхэм Дархан хотноо уригдан оролцох юм. Тэдбүтэн өдрийн турш үзэгч Дарханчуудыг урам зоригоор тэтгэж, нэгийгбодуулж, хоёрыг сануулах 15 гайхалтай санааг, сонирхолтой түүхийг Залуучууд театрын тайзнаас хүргэнэ.
TEDxDarkhan үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Дархан-Ус суваг” ХК, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК, “Дашваанжил” ХХК, “Мөнх-Ундрам хүнс” ХХК, “Дархан Комфорт” цогцолбор зэрэг компаниуд ажиллаж байна.
TedxDarkhan үйл ажиллагааны
тасалбарын үнэ:
Энгийн 25,000
/Залуучууд театрт 10:00-16:00 цаг, дундаа 2 удаа цайны завсарлага/Vip 100,000 (Залуучууд
театрт 10:00-16:00 цаг, Эвэнт холл ресторан 18:00 цагт оройн хүлээн авалт)
Тасалбарыг дараах 3 хэлбэрээр борлуулж байна.
1. TICKET.MN сайтаар орж та онлайнаар захиалах боломжтой
/https://www.ticket.mn/event/date/2263/…
2. 1900-1540 Дархан хот дотор үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
3. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн ордоноос өөрийн биеэр очиж худалдан авах
боломжтой.
Хугацаа: 2019/10/12 өдөр
Цаг: 10:00-16:00 цагт
Хаана: Залуучууд театр, Дархан хот
Бидэнтэй
холбогдох утас: 9927-1018, 9925-3042, 8866-4562