MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

    АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

    2013-07-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бруней Улсын нийслэл Бандар Сери Бегаван хотноо болсон 7 дугаар сарын 1-2-ны өдөр 1994 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эгнээндээ 27 улс орныг нэгтгэсэн АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Сайд нарын 20 дугаар уулзалтад оролцлоо.

    Сайд Л.Болд чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй үг хэлж, Ази, номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад АРФ, түүний гишүүн орнуудын идэвхитэй үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглээд, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор баталгаажуулсан, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг дурдаж, идэвхитэй дэмжиж оролцсонд АРФ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн өмнө тулгарч буй зарим асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

    Тэрээр Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг зөвхөн улс төр, дипломат яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх нь бүс нутгийн улс орны нийтлэг эрх ашигт нийцэхийг онцлон, Ази, номхон далайн бүс нутгийн улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд манайх тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтойг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ (UB Dialogue on NEA Security) санаачилгын талаар танилцуулсан юм.

    Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Хятад болон Мьянмарын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт тус тус хийж, энэ ондоо багтааж Ерөнхий сайд нарын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Мьянмар Улс ирэх жил АСЕАН-ы даргын үүргийг хүлээн авч байгаа орны хувьд АРФ-ын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллаж, Монголд АРФ-ын төрөлжсөн чуулга уулзалтыг зохион байгуулахаар санал дэвшүүллээ.  

    Мөн сайд Л.Болд хуралдааны үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Европын Холбоо, Япон, Канадын Гадаад хэргийн сайд нартай товч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болсонд Жон Керри баяр хүргэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид амжилт хүссэн юм.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд АРФ-ын Сайд нарын уулзалтад оролцож, хоёр хөрш болон бүс нутгийн 30 шахам орны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, ялангуяа өөрийн бүс нутаг руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхэд  чухал ач холбогдолтой боллоо.

    Зураг дээр Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!