MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БАРЬЦААНЫ ЛАВЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    БАРЬЦААНЫ ЛАВЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    2013-09-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Орон сууцны 0,8 хувийн зээлтэй холбогдуулан тус газрын тэргүүн дэд дарга Т.Баттулга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Н.Туяа, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга С.Зулжаргал, Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Найдалмаа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Иргэд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд бүртгэлийн байгууллага дээр ирж, урт дараалалд зогсож цагаа үрэх шаардлагагүй боллоо. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хямд хүргэх зорилгоор УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газар банкуудад барьцаа хөрөнгийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр өгөх, барьцааны гэрээг иргэд бус банк бүртгүүлж байхаар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж  эхэллээ.

    Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт лавлагааны мэдүүлэг гаргах, лавлагаагаа авах, банктай байгуулсан барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхгэх мэтээр иргэд зөвхөн 1 удаа зээл авах шатанд бүртгэлийн байгууллагад дор хаяж 4 удаа биеэр очиж үйлчлүүлдэг байсан бол шинэ журам хэрэгжсэнээр бүртгэлийн байгууллагад нэг ч удаа очихгүйгээр зөвхөн банктай харилцаж зээлээ авах боломж нээгдэж байгаа юм.

    Бүртгэлийн байгууллага арилжааны банкуудтай хамтран ажилласнаар иргэдийн цагийг ч, мөнгийг ч хэмнэнэ.  Тухайлбал, иргэн Нийслэлийн аль нэг дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт зөвхөн нэг удаа ирж үйлчлүүлэхийн тулд дунджаар 2 цаг, 4 удаа ирэхэд ажлын 8 цагаа зарцуулдаг байсан бол шинэ журам хэрэгжиж эхэлснээр цагаа хэмнэж байгаа юм. Түүнчлэн цаасан лавлагааны үнэд төлдөг байсан 10,000 төгрөг цахим хэлбэрт шилжсэнээр 800 төгрөг болон буурч, зөвхөн энэ үйлчилгээнээс 9200 төгрөгийн хэмнэлт гарч байна.

    Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжин иргэдийг орон сууцжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 0,8%болгон бууруулснаар иргэд өмнө нь байгуулсан зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах болон шинээр орон сууц худалдан авах нь нэмэгдэж, банкууд болон бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо эрс өссөн өнөөгийн нөхцөлд төрийн болон бизнесийн байгууллагууд хоорондоо шууд, аль болох шуурхай мэдээлэл солилцох арга хэлбэрийг ашиглан хамтран ажиллах нь иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх үндэс болно.

    Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банк, Чингис хаан банк, Эрэл банк зэрэг арилжааны томоохон банкууд УБЕГ-тай цахим мэдээлэл солилцохоор хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Голомт болон бусад банкууд гэрээ хийгдэх шатандаа байна. УБЕГ-аас бусад банк санхүүгийн байгууллагыг үйлчлүүлэгчиддээ шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

    Цаашид Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг онлайн системд шилжүүлэхээр техникийн, програм хөгжүүлэх болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бүртгэлийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл зайлшүй хийх шаардлагатай. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өмчлөгчийн өмчлөх эрхийн баталгааг илүү найдвартай хангах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, газарт суурилсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо нэвтрүүлэх, өмчийн хэлбэрээс үл хамааран бүрэн бүртгэл хийгддэг болох, бүртгэлийн үйлчилгээнд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зарчмын томоохон өөрчлөлтүүдийг  тусгасан хуулийн төсөл боловсруулж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Залуучуудад хууль сурталчлав

    2015-12-07 03:03:59

    Мэндчилгээ

    2015-12-07 03:02:54

    16 настнууд “Иргэний андгай” өргөн, үнэмлэхээ гардлаа

    2015-12-07 03:02:14

    Шилдэг илтгэлийг шалгарууллаа

    2015-12-07 03:01:34

    Иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар авч эхэллээ

    2015-12-07 03:00:59

    Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо

    2015-12-07 03:00:24

    75 жилийн ойн нэрэмжит туг Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт

    2015-12-07 02:59:39

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажил орон нутагт үргэлжилсээр

    2015-12-07 02:59:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!