"ДАРХАН-БИЗНЕС ХӨГЖИЛ" 2019/43 спортын 4 төрөлийн тэмцээн өнөөдөр /2019.09.16/ зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ажлын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг "ДАРХАН-БИЗНЕС ХӨГЖИЛ" 2019/43 спортын тэмцээнийг Дархан зах болон Буян захын худалдаа эрхлэгч нарын дунд "Дархан тээвэр" ХХК- тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус тэмцээнд 11 багийн 220 тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, одон бөмбөгийн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
М.ГҮНЖИЛХАМ