Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д заасны дагуу тус Цагдан хорих төвд хоригдож байгаа хоригдогсод 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 50 дугаар хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалтыг явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт тус ангийн хурлын зааланд 13:45 минутанд эхлэж 14:20 минутанд дуусав. Баянгол дүүргийн 50 дугаар хэсгийн хорооны зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах багийн бүрэлдэхүүнд Б.Цэрэннадмид, Э.Амгаланбаяр, ажиглагчаар С.Нармандах, Л.Энхээ, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 2 дугаар тасгийн цагдаагийн ахлагч, Ц.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр санал авах үйл ажиллагааг явууллаа.