ШШГЕГ-аас хүний нөөцийн бүрдүүлэлт, шинэчлэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулдаг Ахлагчийн сургуулийн харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх 45 хоногийн сургалтын 2 дугаар ээлжийн төгсөлт 6 дугаар сарын 21ний өдөр боллоо.
Энэ удаагийн сургалтаар 68 иргэн төгсөж төрийн алба хаагчийн тангарагаа өргөж ШШГЕГ-ын харьяа анги албадуудад томилогдлоо.