Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж иржээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байгааг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлж байна.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн Газрын “Хэрэг Эрхлэх Газар”, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийн нэгжээс ахлах, зөвлөхүүд оролцон тэдний саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.
Энэ үеэр Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай илтгэлүүд тавигдаж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг гаргасан юм.
Мөн 47 жилийн түүхтэй “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Үргэлжлүүлэн Залуучууд театрын шинэ уран бүтээл “Худалч эхнэр” инээдмийн жүжгийг үзэхийн зэрэгцээ Дархан хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.
М.ГҮНЖИЛХАМ