Ардын Хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэх баримтуудын жагсаалт:
- Худалдаа, үйлчилгээ гаргахыг хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас, цахим хаяг, факс тодорхой дурьдах/
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар
- Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт, бүртгэлийн хуудас, холбогдох стандартын шаардлага хангасан тухай хуудасны хамт / хуулбар/
- Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, батламжийн хуулбар
- Цэнхэр өнгийн цагаан хээтэй 3 метртэй асарын фото зураг /жич комъпютерээр хийсэн зураг авахгүй/
- Тогооч / худалдагч/ -ийн үнэмлэхний хуулбар
- Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний дэвтэр
- Жуулчдад зориулсан үндэсний бэлэг дурсгалын худалдаа эрхэлгчид цагаан асартай байна.
Материалыг 07 дугаар сарын 01-нийг дуустал авна.