Дархан-Уул аймгийн Ууган цэцэрлэгийн 57 дахь жилийн Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр /2019.09.02/ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцлоо.
Тэрбээр багш, эцэг эхчүүд, багачуудад баярын мэнд дэвшүүлж, хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом бэлэглэлээ.
Манай аймгийн Тэргүүний 1 дүгээр цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 25 багш, ажиллагсадтайгаар 6 бүлгийн 230 гаруй хүүхдэд Сургуулийн Өмнөх Боловсрол олгох талаар тус цэцэрлэгийн Эрхлэгч В.Отгонхүү хэлэв.
2016-2019 оны хооронд Дархан сумын 4-9 дүгээр багт УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгтэйгээр 25, 26, 27 дугаар цэцэрлэгүүдийг аймаг, орон нутгийн зүгээс ашиглалтад оруулсан.
Харин энэ жил Нийгмийн даатгалын хуучин байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварласан. Уг цэцэрлэгийн барилгыг 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн 3, 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сард хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Түүнчлэн 2020 онд Өргөө багт 1 цэцэрлэгийн барилгыг барихаар ажиллаж байна.
М.ГҮНЖИЛХАМ