MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » У.Хүрэлсүх: Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд Монгол Улсын Консерваторийн оруулах хувь нэмэр, үүрэг чухал

    У.Хүрэлсүх: Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд Монгол Улсын Консерваторийн оруулах хувь нэмэр, үүрэг чухал

    Хэлсэн үг 2019-09-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН  НЭЭЛТЭНД ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН  ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн, профессор багш нар, хөгжмийн урлагийн үе үеийн зүтгэлтнүүд, оюутан, сурагчид Та бүхэнд болон  Монгол Улсын өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн  нээлт- эрдмийн баяраа тэмдэглэж  байгаа хүүхэд багачууд, оюутан, сурагчид, эцэг, эхчүүд, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид Та бүхэнд баярын мэнд хүргэн мэндчилье.

    Манай орны авьяаслаг бяцхан хүүхдүүд, оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярт хүрэлцэн ирсэн Монгол Улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн үндэс суурь, тулах багана болсон Монгол Улсын Консерватори 82 жилийн түүхэн хугацаанд Бөмбөгөр ногоон театраас Үндэсний урлагийн их театр, Улсын драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр,  Улсын филармони, Морин хуурын чуулга зэрэг төв орон нутгийн театр чуулгуудын үе үеийн алдар цуутнуудыг төрүүлэн гаргаж, мэргэжлийн уран бүтээлчдийн 70-90 хувийг бүрдүүлж, ард түмнээ соёлжуулан гэгээрүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэе.

    Өнөөдөр танай сургуулийн 8-р ангийн сурагч Х.Хүслэн, 4-р ангийн сурагч О.Нандин, Б. Энхриймаа, 3-р ангийн сурагч П.Цэцэн нарын олон арван авьяаслаг сурагчид болон оюутан, багш, төгсөгчид олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд манлайлан тэргүүлж, АНУ-ын Жон Кеннедийн төв-Мянганы тайз, Дэлхийн Хөгжмийн төв, Карнеги холл, НҮБ-ын танхим, Австрийн Венийн концертын танхим, Английн Хатан хааны Букингэмын ордон, Францын “De La Ville” театр, ЮНЕСКО-гийн концертын танхим, Италийн La scala, Бээжингийн Сувдан театр, Москвагийн Их театр, Японы Сантори холл, БНСУ-ын Хааны ордон зэрэг дэлхийн алдартай ордон театруудад урилгаар тоглож,  МУГЖ Алтанхуяг дэлхийн шилдэг 8 бүжигчний амжилтыг эзэмшиж, МУГЖ Анужин “Коrean International balle competition-2018” уралдааны тэргүүн байр, Тэмүүжин “Asian Beat 2011 Grand final in Seoul” уралдааны Гранпри-Best Vocalist, “The III Delphic Games-2009 JEJU” Дэлхийн урлагийн олимпоос Алтан медаль, Ч. Бадрал 2017 онд Австрийн “Competezione dell’opera” уралдаанд I байр, 2018 онд Будапештийн “Eva Marton”-ий нэрэмжит уралдаанд I байр, циркийн урлагаар БНХАУ-ын “Ухань-2018” олон улсын циркчдийн уралдаанаас банзнаас үсрэх төрлөөр Алтан медаль хүртсэнээс гадна тус сургуулийн төгсөгчид “дэлхийн 8 рекорд трюк”-ыг эзэмшиж, багш Б.Бат-Эрдэнэ П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг концертмейстерээр шалгарсан онцгой амжилтаар  Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад Засгийн газрын тэргүүний хувьд сэтгэл нэн хангалуун байна.

    Урлагийн сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй  жил урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн жинтэй байр суурийг эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Конссерватори болсноор гадаадын улс орнуудад өндөр зардлаар суралцдаг  сонгодог хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, хөгжмийн онол, хөгжмийн зохиолч, удирдаач, сонгодог бүжигчин зэрэг нарийн эх орондоо суралцах өргөн боломж нээгдэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийг хөгжүүлэх, ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх,  соён гэгээрүүлэх зорилт тавин олон улсын жишигт нийцсэн театр чуулга, музей, аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах шийдвэр гарган ажиллаж байна.

    Дээрх зорилтын хэрэгжүүлэхэд соёл, урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж буй танай хамт олны үүрэг оролцоо чухал шүү.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжмийн их сургууль байгуулж, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгон мэргэжлийн хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болно.

    Танай хамт олон Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн сургуулиа дэлхийн болон Азийн түвшинд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн их сургуулийн түвшинд амжилттай хүргэж чадна гэдэгт итгэж байна.

    Та бүхэн хичээлийн шинэ жилдээ улам их амжилт гаргаж, ард түмнээ соён гэгээрүүлэх, нийгмээ амар тайван, иргэдээ аз жаргал дүүрэн байлгах их үйлс  нь дэлгэрэх  болтугай.

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!