MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ипотекийн зээл халамжийн бодлого биш

    Ипотекийн зээл халамжийн бодлого биш

    2013-07-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Тэрээр зээл олголт өнгөрсөн даваа гаригаас орон даяар иргэдэд очиж эхэлснийг онцлов. Ингэхдээ инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, шинэ орон сууц болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээл олгож эхэлсэн талаар мэдээллээ эхэллээ.

    Зээлийн хүү инфляциас хамаараад хэлбэлзэлтэй байна. Урьдчилгаа төлбөрийг Засгийн газрын журамд 10-30 хувь гэж тогтоосон ч арилжааны банкуудаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатай олгохоор болоод байна. Зорилтот бүлэгт зориулсан урьдчилгаа төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэхээр журамд заасан. Энэ ажлыг Засгийн газар ирэх ес, аравдугаар сард боловсруулна. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцаа барьцаалан зээл авч, зээлийн урьдчилгаа төлбөрийг тооцуулж болно гэв.

    Мөн зээлийн хугацаа дуусаагүй байсан ч урьдчилан төлбөрийг төлж болно гэсэн олон давуу талыг шингээсэн журам болсон. Өмнө нь ашиглалтад ороогүй барилгыг олгосноос үүдээд зарим иргэд хохирсон тохиолдол гарсан. Тиймээс зөвхөн ашиглалтад орсон байрыг авахаараа давуу талтай. Ипотекийн зээлийн журмын хамгийн том давуу тал нь өмнө нь өндөр хүүтэй зээл авсан иргэд нэмэх, хасах найман хүүтэй зээл рүү шилжих боломжтой. Арилжааны банкуудны зүгээс шилжүүлэхийг түр хойшлуулах хугацаа хэрэгтэй гэж байсан ч үүнийг урьдчилан зохицуулалт хийж, шилжүүлгийг хийсэн байгаа.

    Ингэснээр зээл олгож эхэлснээс хойш 2 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкин дээр хуучин зээлтэй байсан 5000 гаруй иргэний 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Шинээр 80 гаруй тэрбум төгрөгийг орон сууцны компаниудад олгосон.  Голомт банкны 500  иргэн, шинээр зээл хүссэн 15 иргэн,  Хасбанкинд 3000 орчим зээлдэгч найман хувьд шилжүүлсэн, 700 орчим хүн шинээр зээл авсан байна. ХААН банк нийт зээлдэгчийнхээ 50 хувийг найман хувьд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Ер нь бол энэ дөрвөн банкин дээр ачаалал ихтэй байна гэж хэллээ.

    Түүнчлэн  ипотекийн зээл гаргахын өмнө Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж ажилласан. Энэ баг нийт 16 аймгийг хамарсан түүвэр судалгаа хийсэн. Энэ судалгаан дээр үндэслэн орон сууцны үнийг тогтворжуулж, нийлүүлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна гэж үзсэн.

    Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 110 мянга, хөдөө орон нутагт 22 мянган айлын орон сууц барихаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батлагдсан. Үүнээс хойш 2010 онд 9800 гаруй, 2011 онд 11 мянга гаруй, 2012 онд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. 2013-2014 онд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Хоёр хотхон ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хоёр хотхон нэмэгдвэл 34 мянга дээр нэмэгдэх юм гэв.

    Монголбанк Засгийн газартай байгуулсан гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн  хүрээнд эргэлтийн хөрөнгө,  гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг хөнгөлөх гэх мэт  230 гаруй тэрбум төгрөгийг 100 гаруй аж ахуйн нэгжид олгосон байна. Монголбанк Засгийн газартай байгуулсан гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.  

    Үнэ өсөхгүй байх нөхцлийг Засгийн газар бүрдүүлсэн. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт тавина. Өөрөөр хэлбэл, зохиомлоор үнэ нэмсэн бол хариуцлага тооцох, төр засгаас дэмжих үзүүлэхгүй,  бодлого хэрэгжүүлэхэд оролцуулахгүй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа гэдгийг сайд тодотгосон юм.

    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ипотекийн зээл бол халамжийн бодлого биш. Энэ зээлийг авсан хүн багагүй хөдөлмөрлөж байж зээлээ төлнө. Өөрөөр хэлбэл ажилтай, орлоготой иргэдээ дэмжих бодлого юм. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох тал дээр  Засгийн газар ажиллана. Мөн Засгийн газраас зорилтот бүлэгт зориулж шийдвэр гаргана. Гэхдээ энэ хүрээнд гадны туршлага болон судалгаа хийх шаардлагатай байгаа. Ирэх ес, аравдугаар сараас хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судална гэсэн мэдээллийг өглөө.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!