MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ 131 НИСГЭГЧД ОЛГОЖЭЭ

    НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ 131 НИСГЭГЧД ОЛГОЖЭЭ

    2019-06-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/НААХЗА/-ныхан өнөөдөр үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

    Тус алба нь анх 1996 онд “Аюулгүй байдал, мэргэжлийн бодлогын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй нэгж юм. Өдгөө тус алба нь Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын, Нислэгт тэнцэх чадварын, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн , Аэродром, агаарын навигацийн хяналтын  гэсэн 4 хэлтэстэй, 40 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

    ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай өдөрлөгийн эхэнд албаныхаа үйл ажиллагааг товч танилцуулсан.

    Тэрбээр “НААХЗА нь Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулах , Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх болон иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, хувь хүн, иргэний нисэхэд ашиглах бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчинтэй хугацааг сунгах, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих, Иргэний нисэхийн хууль, дүрэм журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

    НААХЗА нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлдэг нэгжийн хувьд үйл ажиллагаандаа Чикагогийн конвенц, ИКАО/Олон улсын иргэний нисэхийн байгууллага/-ын стандарт, практик зөвлөмжүүд, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль,Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Иргэний нисэхийн улсын хяналтын дүрэм,Иргэний нисэхийн багц дүрэм/ИНД/-үүд, ИНЕГ-ын даргын баталсан техникийн стандарт, заавар, журам, үйл ажиллагааны зааврууд гэсэн эрх зүйн баримт бичгүүд, хуулиудыг мөрдлөг болгон ажилладаг байна.

    Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар “ИНД-119”-ийн дагуу дотоодын 8, “ИНД-129”-ийн дагуу гадаадын 10 авиакомпани “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-гээр гэрчилгээжжээ. Түүнчлэн “ИНД-137”-ийн дагуу Хөдөө аж ахуйн зориулалтай нислэгийн үйл ажиллагаа эрхлэгч 2 байгууллага, “ИНД-145”-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний дотоодын 6, гадаадын 9 байгууллага, “ИНД-144”-ийн дагуу шатахуун хангамжийн 3 байгууллага, “ИНД-139”-ийн дагуу Аэродромын гэрчилгээтэй 13 нисэх буудал, Аэродромын түр зөвшөөрөлтэй 6 нисэх буудал гэрчилгээжиж иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ НААХЗА-аар баталгаажуулсан байна.

    Түүнчлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 28 агаарын хөлөг байгаагаас гадна  ИНД-21, 47-ийн дагуу 12 агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, зөвшөөрөлтэй гэдгийг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийнхэн танилцууллаа. Улсын хэмжээнд нисгэгчийн үнэмлэхтэй 131 нисгэгч байдаг бол Нислэгийн удирдагчийн үнэмлэхтэй 186 нислэгийн удирдагч байдаг аж. Агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхийг “ИНД-66”-ын дагуу 133 мэргэжилтэн эзэмшиж байна.

    Өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын мэргэжилтнүүд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах тохиолдол цөөнгүй гарч байгааг Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийнхэн танилцуулж байсан. Тухайлбал, 2019 он гарсаар эхний хагас жилийн байдлаар 13 ажилтан дээрх хуулийн холбогдох зүйл заалтаар арга хэмжээ авагдсан гэдгийг хэллээ. Мөн өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын нарийн мэргэжилтнүүд тэр дундаа Нислэгийн хөдөлгөөн удирдагч нарт тавигддаг англи хэлний шаардлага, шатлал, шалгалтын асуудлыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан эргэж харах шаардлага байгааг ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрынхан дурдаж, санал хэлж байв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ УЛС ХЭЛИПОРТОД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫН СТАНДАРТТАЙ БОЛЛОО

    2019-10-29 04:42:07

    “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    2019-10-29 04:40:43

    МОНГОЛЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН II ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    2019-10-29 04:38:35

    iMCAA СИСТЕМИЙГ ТУРШИЛТЫН ХЭЛБЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЛЭЭ

    2019-10-29 04:36:38

    ИКАО-ЫН АУДИТЫН БАГТ А.АМАРБОЛД АЖИЛЛАНА

    2019-10-29 04:34:16

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ

    2019-10-29 04:32:06

    “ДЭГЛИЙ ЦАГААН" НИСЭХ БУУДЛЫН ЯВГАЛАХ ЗАМЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЛАА

    2019-07-30 23:00:08

    НИСЛЭГИЙН МЭДЭЭ /2019.06.21-27/

    2019-07-01 00:18:11

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!