Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд тус газрын болон НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсээс хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын төрөлжсөн захын удирдлага, ажилтан албан хаагчид, талбай түрээслэгчдэд зориулан үзүүлэх сургалт зохион байгууллаа.
“Цайз”
мод, модон материалын төрөлжсөн зах дээр явуулсан тус үзүүлэх сургалтад МХЕГ-ын
БОГУУХГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, байгаль орчны
хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, НМХГ-ын БОГУУХХ-ийн дарга
Д.Бат-Өлзий, БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Очир, Онцгой
байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч н.Должинсүрэн нар оролцон хууль бус
мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас авч
хэрэгжүүлж буй ажлууд, модон материалын зүсвэрийн стандарт, холбогдох хууль
тогтоомж зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэв. Мөн модны захын галын аюулгүй
байдал, галын хор хэрэглэж гал унтраах зааварчилгаа, стандартын шаардлага
хангасан тоног, төхөөрөмж /хөрөө, рам/, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр
хамгааллын хувцас, хэрэгсэл, тухайн модны захын дотоод хяналт зэргийг бодит
байдлаар үзүүлсэн нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж сургалтад
хамрагдсан иргэд онцолж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутаг дэвсгэрт
үйл ажиллагаа явуулж буй 6 мод, модон материалын төрөлжсөн захын удирдлагууд
болон нийт 100 гаруй ажилтан, албан хаагч, талбай түрээслэгчид оролцсон юм.
Сургалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хууль бусаар ойн дагалт баялаг ашиглахгүй байх тухай зэрэг дөрвөн төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.