MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МАЛЧИН ӨРХИЙГ ҮНДЭСНИЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГЭХ, МАЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ МЭРГЭЖЛИЙН БОЛГОЖ БАТАЛГААЖУУЛАХ БОЛСОН ШААРДЛАГА, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

    МАЛЧИН ӨРХИЙГ ҮНДЭСНИЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГЭХ, МАЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ МЭРГЭЖЛИЙН БОЛГОЖ БАТАЛГААЖУУЛАХ БОЛСОН ШААРДЛАГА, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

    2013-06-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монгол Улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг мал аж ахуйн салбарын ажиллах хүчин болсон малчид,  малчин өрхийн тоо сүүлийн үед жил дараалан буурч байна. Тодруулбал сүүлийн 4 жилд малчдын тоо 49,1 мянгаар, малчин өрхийн тоо 16,0 мянгаар тус тус цөөрч одоо нийт 311,2  малчин, 155,0 мянган малчин өрхтэй болсон байна.

    Иймд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг тодорхойлох болгох зорилгоор малчдыг “мэргэжилтэй ажилчин” гэж үзэх, малчин өрх бүрийг үндсэний жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр баталгаажуулан хөдөлмөрийн болон нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлэх шаардлага чухалаар тавигдаж байна.

      Улсын Их хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгох, малчин өрхийг санхүү, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд хамруулах, хөрөнгийн гэрчилгээ, харилцах данс, бүртгэлтэй болгох зэрэг тодорхой зорилтууд тусгагдсан байгаа. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

    ·  Хүн төрлөхтөний хамгийн эртний мэргэжил болох “малчид”  Монгол улсын хүн амын 12 хувийг эзлэж байгаа малчдын хүнд хүчир хөдөлмөрийг Монгол улсын төрөөс үнэлж нийт 311,2 мянган малчинд “монгол улсын малчин” мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг олгож албан ёсоор баталгаажуулж байгаа нь малчдын эрх ашгийг хамгаалсан, өнөөгийн нийгмийн хэрэгцээ,  шаардлагад нийцсэн ажил юм.

    ·  Төрөөс малчид руу хандуулж байгаа бодлого түүний дотор орлогын болон бусад татвар, шимтгэлээс чөлөөлөх, нийгэм, эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэх, төрийн урамшуулал, дэмжлэгийг олгоход ямар үндэслэлээр, ямар бичиг баримтыг харгалзан, хэнд олгох асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.

    ·  Малчдын бэлтгэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, ХАА-н биржээр дамжуулан борлуулах нэгдсэн сүлжээнд хамруулахад тухайн бүтээгдэхүүний гарал, үүсэл, эзэнийг нь тодорхой болгож баталгаажуулах хэрэгтэй байна. Иймээс Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас 150,0 мянган малчин өрхийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч “МАЛЧИН ӨРХ”-өөр бүртгэн баталгаажуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ, тамга, тэмдэгтэй болгох ажлыг УБЕГ, ТЕГ, НДЕГ, ҮХААЯ хамтран орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлж байна.

    Одоогийн байдлаар “Монгол улсын малчин” үнэмлэх, энгэрийн тэмдэг олголт улсын хэмжээнд 91 хувьтай, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч “Малчин өрх”-ийн гэрчилгээ, тамга олголтын ажил 40 гаруй хувьтай байна.

    Малчдад хандан хэлхэд УИХ-ийн 39 дүгээр тогтоол “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сум, дүүргийнхээ Улсын бүртгэлийн байцаагч, Нийгмийн даатгалийн байцаагч, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэнүүдийн хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээнд иргэний үүргээ биелүүлэн идэвхитэй оролцох хэрэгтэй байна. Ингэснээр 2013 оны түүхий эд бэлтгэлийн анхан шатны баримтад та өөрийн тамгаа дарж баталгаажуулах ба улсын үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны урамшуулалаа авах боломжгой юм. Цаашдаа арьс шир, мах, сүүний урамшуулал, ХАА-н биржийн ажиллагаанд оролцох таатай боломж бүрдэж байна.

    Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсэнээр дараахь үр дүн бий болно.

    Ø  Мал аж ахуйн салбарын ажлын байрыг тогтвортой хадгалаж, шинэ залуу малчдын тоог нэмэгдүүлэн малчин болох идэвх сонирхолыг нийгмийн дунд төрүүлж малчдын эгнээг өргөжүүлэх, Малчдын хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг тодорхой болж малчид руу хандсан төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно,

    Ø  Малчдын хөдөлмөр мэргэжлийн хэмжээнд баталгаажсанаар төр, засгаас малчдад үзүүлж буй бүх төрлийн татварын хөнгөлөлт, дэмжлэгийг үнэн зөв, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

    Ø  Малчин өрх жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамгатай болсоноор тэд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчийн байр сууринаас ажилдаа хандан ажилладаг болж нийгэм болон зах зээлд гаргаж байгаа байгаа бүтээгдэхүүний чанар дээшилж, тоо хэмжээ байнга өсөн нэмэгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Тэд зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар, байдлын хувьд нийгмийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадамжтай болно,

    Ø  Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлэх хөнгөлттэй дэмжлэгийг малчид хүртэх улмаар мал аж ахуйгаас гадна өөр төрлийн үйлвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ,

    Ø  Малчин өрх бүр жижиг, дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ данс, бүртгэлтэй болсноор бусад байгуулалага, аж ахуйн нэгжэй харьцах улмаар зах зээлд бэлэн бус санхүүгийн гүйлгээ хийх боломж бүрдэнэ.

    Ø  Малчдад төрөөс үзүүлж байгаа урамшуулал, дэмжлэгийг зөв эзэнд нь олгох, хянах, тайлагнах нэгдсэн тогтолцоо бүрэлдэж бий болно.

    Ø  Малчдад үзүүлж байгаа төрийн урамшуулал, дэмжлэгээр дамжуулан тэднийг 100 хувь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах боломж бололцоог бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    КАВКАЗ ДОРНОД ЕВРОПЫН БҮС НУТАГТ ТАРХААД БАЙГАА АФРИКЫН ГАХАЙН МЯЛЗАНГИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 02:51:28

    НҮБ - ЫН “БИОЛОГИ, ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ” КОНВЕНЦИЙН 2014 ОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

    2014-09-19 02:24:27

    МЭҮГ-ЫН ҮРЖЛИЙН АЛБАНЫ ДАРГА Д.БАТСҮРЭН

    2014-09-19 02:22:46

    ГААЛИЙН ХОЛБООНЫ ОРНУУДЫН МАЛ ЭМНЭЛЭГ, УРГАМАЛ ХОРИО ЦЭЭРИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ.

    2014-09-19 02:18:17

    ГААЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

    2014-09-19 02:06:35

    МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАДЫН IV УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

    2014-09-19 02:02:40

    ОХУ-Д БҮРТГЭГДСЭН МАЛ АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

    2014-09-19 02:00:50

    ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 01:59:35

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!