MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Үүрэ, биелэлт » У.Хүрэлсүх: Нүүрс тээвэрлэгч 14,000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов

    У.Хүрэлсүх: Нүүрс тээвэрлэгч 14,000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов

    web.Үүрэ, биелэлт 2019-04-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.

    Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” компанийн удирдлагад үүрэг болгов.

    Мөн:

    -  Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн замын дагуу 10-15 км тутамд 5-10 хүнд даацын тээврийн хэрэгсэл түр зогсох талбайтай, шаардлага хангасан бие засах газар, хогийн цэг бүхий зогсоолыг наймдугаар сарын нэгний дотор байгуулах

    -  “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд зам засвар, арчлалтын нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

    -  Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам дагуу эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах, шаардагдах зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийдэх

    -  Нүүрс тээвэрлэж байгаа жолооч, тээвэрчдэд үйлчилж байгаа хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийх

    -  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж байгаа цагдаагийн албан хаагчдыг тээврийн хэрэгсэл,  шаардлагатай тоног төхөөрөмжөөр наймдугаар сарын нэгний дотор хангах

    -  Уурхайн гадна болон хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд хятадын талаас авч байгаа нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулан уурхайн ачилт, гаалийн бүрдүүлэлтэд зохицуулалт хийх

    -  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчим барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зээл өгч дэмжлэг үзүүлэх. Эдгээр барилга, байгууламжийг түшиглэн төрийн Нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах

    -  Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх

    -  Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ганц модны боомт дахь салбар байгуулах хэрэгцээ, шаардлага, боломжийг судалж, хятадын талтай зургаадугаар сарын нэгний дотор яриа хэлэлцээ хийж, эргэн танилцуулах

    -  Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолооч нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг сан байгуулах талаар судалж танилцуулах

    -  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр жил бүр 300-аас багагүй жолоочийг хүнд даацын тээвэр хийх чиглэлээр сургаж мэргэшүүлэх, ажилд зуучлахыг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулах

    -  Улс хоорондын байнгын ачаа тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын амрах байр байгуулахад нь зориулж газар олгож дэмжих

    -   Нүүрсний тээвэр эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд парк шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, танилцуулах

    -  С зөвшөөрөлтэй холбоотой авлигын асуудал байж болзошгүй тул шалгах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, Засаг дарга, банк, компанийн удирдлагуудад үүрэг болгов.

    Мөн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд жолооч нарынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа захирлуудад нь сануулав.

      14 мянган жолоочийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга, захирлуудад хатуу анхаарууллаа.

      Нүүрс тээвэрлэж байгаа зам дээр 2017 онд зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, 12 хүн нас барсан байна. 2018 онд 56 хүн гэмтэж таван хүн нас барсан бол 2019 он гарсаар гурван хүн нас баржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

    web.Үүрэ, биелэлт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-06-25 16:02:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

    2025-06-25 09:28:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

    2025-06-24 10:55:00

    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

    2025-06-23 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-23 11:04:00

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-06-22 17:10:00

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-06-21 15:06:00

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!