MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллаж байна

    Эрүүл мэндийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллаж байна

    2013-06-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр тал хамтран ээлжит Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

    2009 оны 6 дугаар сард хоёр улсын ЭМЯ хооронд “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичиг”-т Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаас хойш хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах чиглэл тодорхойлогдон, харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, хурдацтайгаар өргөжиж байгаа юм.

    Манай улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах болон холбогдох албаны хүмүүс хөтөлбөрийн хүрээнд хамтарсан симпозиумын нээлт, хоёр улсын ЭМЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтанд оролцсоноос гадна Улсын 3-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 1-р төв эмнэлэгт хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн явцтай танилцсан бөгөөд Азийн хөгжлийн банк, GIZ байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцтай танилцсан байна. Хоёр улс эрүүл мэндийн салбарт хүүхдийн цусны өмөн үүгийн оношлогоо- эмчилгээний чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүдийг харилцан солилцох, эмчилгээний шинэ протокол нэвтрүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, Зүрхний мэс заслын эмч, сувилагч нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, Сүрьеэтэй тэмцэх талаар хамтран ажиллах, хоёр талын мэргэжилтнүүдийг харилцан солилцох, мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр болон халдварт өвчинтэй тэмцэх, гепатит В, С вирусыг эртнээс оношлох, эмчлэх чиглэлээр зарим нэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

    Дээрх чиглэлийн хүрээнд 2009-2011 оны хооронд ХӨСҮТ-ийн сүрьеэ, халдварт гепатитын тасгийн эмч нар 2 cарын хугацаатайгаар ХБНГУ-ын мэргэжил дээшлүүлэх курст суралцсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн клиникийн цусны хорт хавдрын тасгийг Вурьцбургийн их Сургуулийн дэргэдэх Хүүхдийн Эмнэлгийн өмөн үүг эмчлэх төвтэй холбож, хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Тус төвийн Цусны эмгэг судлалын тасгийн нийт 11 их эмч 3 сарын хугацаатайгаар, 2011 онд нэг их эмч 3 сарын хугацаатайгаар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлээд байна. 2012 онд Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн Зүрхний төвөөс зүрх судасны 2 их эмч Германд 6 сарын хугацаатайгаар нарийн мэргэших сургалтанд хамрагдсан байна.

    Хөрөнгө оруулалтын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд ХБНГУ-аас ЭХЭТҮТ-д 300 гаруй мянган еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, Шастины нэрэмжит төв эмнэлгийн Зүрхний төвд 327,5 мянган еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус хандивласан нь ашиглалт маш өндөртэй байгаа бөгөөд Монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, шинээр үүсгэн байгуулагдсан Зүрхний төвийн тоног төхөөрөмжийн баазыг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!