“Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.02.02/ боллоо.
Энэ өдөр аймгийн ИТХ-аас Нутгийн өөрөө удирдах ёсны тэргүүний байгууллага болон Тэргүүний төлөөлөгч нараа тодрууллаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны тэргүүний байгууллагаар Хонгор сумын ИТХ тодорсон байна. Хонгор сумын ИТХ нь 2018 онд хийж төлөвлөсөн ажлуудынхаа 97 хувийн хэрэгжүүлжээ. Хэрэгжүүлсэн ажлуудын дийлэнх хувийг иргэдээс ирүүлсэн санал хүсэлт эзэлсэн байна.
Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гомбонямын Эрдэнэсүх, Загдсүрэнгийн Бадрал, Хэнмэдэхийн Батжаргал нар Тэргүүний төлөөлөгч болсон юм. Тэд сонгогдсон баг бүрийнхээ иргэдийн дуу хоолой болон аймаг, орон нутгийнхаа удирдлагуудтай өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллажээ.
“Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын үеэр Төрийн дээд шагналаар манай аймгийн 54 иргэн энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.
М.ГҮНЖИЛХАМ