Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг сайн хэрэгжүүлж, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай 2018 онд хийсэн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг 90,6%-тай гүйцэтгэсэн амжилтаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2018 оны МУ-ын ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ШТАБААР шалгарсан байна.
2013, 2014 онд жил дараалан тэргүүний Цэргийн штаб болсон бол 2017, 2018 онд амжилтаа бататгаж мөн жил дараалан МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭРГИЙН ШТАБААР шалгарчээ.