Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Нийгмийн
хөгжлийн хэлтсээс хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад суралцуулах, хоол
хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал зуршилтай
болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг АШУҮИС-ийн нүүр ам судлалын хүүхдийн танхимын эрхлэгч Анагаах ухааны доктор.проф Б.Оюунцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын амны хөндийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Жаргал болон Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Энхжаргал нар амны хөндийн эрүүл мэндийн арчлалтын талаар орсон юм. Тус сургалтад дүүргийн төрийн өмчийн 38 цэцэрлэгийн нийт 138 эрхлэгч, арга зүйч, эмч нар хамрагдсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
