MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутгийг хөгжүүлэх сангийн 4.4 тэрбумаар зургаан цэцэрлэг барина

    Орон нутгийг хөгжүүлэх сангийн 4.4 тэрбумаар зургаан цэцэрлэг барина

    2013-06-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Т.Батцогттой бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Танай дүүргийн замууд олон жил засвар арчилгаа хийгээгүйгээс болоод хүмүүс машинаа эвдлээ гэсэн гомдол байнга гардаг. Энэ жил зам засварын ажил түлхүү хийж байна уу?

    -Манай дүүргийн хэмжээнд энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 60 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна. Бүтээн байгуулалтын ажлаас зонхилж байгаа нь зам засвар.

    Доржийн гудамж буюу Туул Жин Пангаас зүүн тийшээ “Цайз” захын уулзвар хүртэл зургаан метр өргөн, 4.6 км урт замыг засч байна. Олон жил засаагүй энэ зам ихээхэн муудаж, дээр нь үер, хөрсний уснаас болж нэлэнхүйдээ эвдэрсэн. Хойд хэсгээрээ уултай тул жалга, судгийг дагаад байнга ихээхэн хэмжээний ус орж ирдэг.

    -Шинэ барьсан замууд захаасаа гологдож тааруухан дүн авсан. Нэг удаагийн борооны ус өнгөрүүлэх боломжгүй тааруу зам тавиагүй биз?

    -Энэ замыг өргөсгөж, үерийн ус зайлуулах байгууламж хамт барьж байгаа учраас дахин асуудал гарахгүй байх. Мөн замын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нь хамт хийнэ. Жил дамнаж хийж байгаа ажлын нэг нь зүүн дөрвөн замаас Батоникийн эцэс хүртэл 4.7 км автозамын шинэчлэл юм.

    Хоёр жилийн хугацаанд энэ замыг 12 тэрбум төгрөгийн өртгөөр хийж байна. Үүний хажуугаар засах шаардлагатай замын ажлыг эхлүүлсэн. “Цайз” захын уулзвараас урагшаа Скадрилийн хөшөө хүртэлх замын ажил 80 хувьтай байна. Замын зүүн талд нь үерийн усны далан барьж эхэлсэн. Учир нь энэ хэсэг замд байнга ус урсаж хурдан цоорч, эвдэрдэг. “Нарантуул” зах, Чулуун-Овооны орчмын замыг шинэчилж байгаа. Улаанхуарангийн замыг засч, янзалж эхэлсэн.

    -Танайх энэ жил гэр хорооллын тэлэлтийг хумьж бүтээн байгуулалт хийж амжих нь уу?
    -Гэр хорооллыг дахин төлөвлөх бүтээн байгуулалтын ажил манай хоёр хороонд эхэлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг түүчээ нь найм, 16 дугаар хорооны нутаг боллоо. Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд 310 дугаар ангийн урд төсөл хэрэгжүүлэгч “Баганат-Өргөө” компани албан ёсоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

    Нөгөөх нь Жанжин клубын орчмын гэр хороололд бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлнэ. Барилгын компаниудын төлөөлөл айлуудаар явж ерөнхийдөө нөхцлөө тохирсон. Эхний барилгын ажил дуусч, захаасаа ашиглалтад орохоор тохиролцсон айлуудаа орон гэртэй болгох замаар хашааны газрыг чөлөөлж 3-4 жилийн хугацаанд гэр хороололд том хотхон бий болох юм.

    Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу бид ажиллаж байна. 1990 он хүртэл хот төлөвлөлт буруу явсан байна лээ. Хотын төв хэсэгт газар олдвол байшин барьчихдаг. Ингэхдээ явган хүний болон машины зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай зэргийг огт тусгаагүй. Үүнийг бид цаашдаа хийх ажилдаа тусгана. Манай дүүргийн зүүн хэсгийн айлууд газраа авч үлдсэн байна. Улаанхуарангийн айлуудыг нүүлгэн үндсэн талбайн гуравны нэгд нь барилга барина. Үлдсэн газарт нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай хийнэ.

    -Танайх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд илүүтэй анхаардаг болжээ. Дэлхийд данстай Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт АН-ынхан шунаж байгаа талаар багагүй мэдээлэл гарлаа. Танай дүүрэг энэ талаар ямар чиглэлтэй байгаа вэ?
    -Батоникийн цэцэрлэгт хүрээлэн Шинжлэх ухааны академийн харъяа төрийн өмчит байгууллага. Үйл ажиллагаагаа одоогоор хэвийн явуулж байна. Жил бүр бид улсаас мөнгө төсөвлөж стандартад нийцсэн, ногоон байгууламж, хүрээлэн болгоход анхаардаг. Жилд хоёр удаа ажилтнуудтайгаа тэр цэцэрлэгт очиж 1000-аас доошгүй мод тарьдаг. Энэ жил бид Батоникийн цэцэрлэгт 2000 орчим мод тарьсан.

    Сүүлийн үед тэнд гэнэт байшин барих яриа гарсан. Сургууль, цэцэрлэгийн барилга босгож, зам тавина гэх мэтээр шуугилаа. Эцсийн байдлаар тэнд ямар нэг байгууламж барина гэсэн шийдвэр манай дүүргээс лав гараагүй. Батоникийн цэцэрлэгийн эцэс хүртэл зам тавьж байгаа. Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талаас UMK компани хэсэг газрыг хувьдаа авсан байсан. Хууль бус гэж үзээд газрын эрхийг нь манайх цуцалсан. Энэ асуудлыг шүүх хэрхэн шийдэхийг хүлээж байгаа. Тэр газрын 50 хувь нь зам өргөсгөх улаан шугамд орсон.

    -Улаанбаатар хотод метроны зам барьж эцсийн зогсоолыг танай дүүргийн нутагт хийхээр саяхан газрын мэдээллийн санд бүртгэсэн. Танай дүүрэг хүн ам ихтэй тул метроны шугам байгуулахад боломж бий юу?
    -Манай дүүргийн нутгаар метроны шугам татахад боломжтой. Манай улсын уул уурхайгаас олох орлого ихсэж, хэдэн жилийн дотор бүтээн байгуулалтын ажил олноор хийх болсон. Дэлхий нийт манай улс руу хараагаа бэлчээж байгаа. Амгалангийн автобусны эцсийн буудал дээр метроны шугамын нээлтийг хийсэн. Сонгинохайрхан дүүргээс Амгалан хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр метроны зам барих төлөвлөгөө биелэх байх.

    Манай дүүргийн зүгээс энэ ажлыг дэмжиж байгаа. 14 км урт метроны шугамыг манай дүүргийн нутагт зүүн дөрвөн замаас Амгалан хүртэл ил гүүрэн байгууламж байдлаар барих юм. Хотын төвөөр далд, тунелийн замтай хийх юм билээ. Аливаа улсын нийслэл замын түгжрэл, утааны асуудлаа шийдэхийн тулд метротой болсон байдаг.

    Энэ жишгийг дэлхий нийт дагаж байхад бид сөрөхгүй байх. Метроны эцсийн зогсоол дээр машины томхон зогсоол байгуулна. Улиастай, Гачуурт, Хонхор, Туул, Налайх, Ургах нарангаас ирсэн иргэд машины паркад унаагаа үлдээгээд метронд суугаад хот руу ажилдаа явна гэсэн үг. Ийм төлөвлөлт рүү шилжих гэж байгаа нь манай хот одоо л зөв гольдрол руугаа орж байна гэсэн үг.

    -Шинээр V ДЦС-ыг танай дүүргийн нутагт барихаар зөвшөөрсөн. Гэвч тэр газарт хаус хороолол сүндэрлэчихсэн. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
    -Нийслэлийн хөгжлийг зүүн, баруун тийш нь тэлэх ёстой. “Ургах наран” хорооллын урд талд Хөлийн голын хөндийд V цахилгаан станц барихаар шийдвэр нь гарсан. Ямар ч байсан тэр газарт цахилгаан станц барина. Хаус хороолол тийшээ барьсан байна лээ. Албан ёсоор тэнд тийм барилга барина гэсэн зөвшөөрлийг аваагүй байдаг. Өмнөх засаг барьж байсан нөхөд ямар журмаар тэдэнд газар олгосныг бид мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагынхан шалгаад хууль бусаар барилга барьсныг нь тогтоосон.

    -Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг танай дүүрэг хэрхэн зарцуулсан бэ?

    -Нийслэл болон улсын төсвийн хөрөнгөөр бид зам барьж байгаа. Орон нутгийг хөгжүүлэх сангийн төсөв 4.4 тэрбум төгрөг байсан. Энэ мөнгийг хэрхэн зарцуулахыг бид иргэдээсээ асуусан. Манай дүүрэгт хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь хүүхдийн цэцэрлэг гэсэн судалгааны дүн гарсан. Манайх хамгийн цөөн сургууль, цэцэрлэгтэй дүүрэг. 28 хорооноос 10 хороо нэг ч цэцэрлэггүй. Тэр хорооны иргэд хүүхдээ хараад гэртээ суух уу, ажлаа хийх үү гээд том асуудалтай. БШУЯ, улсаас бидэнд цэцэрлэг барих мөнгө төсөвлөөгүй.

    Тиймээс орон нутгийг хөгжүүлэх энэ мөнгөөр бид зургаан хорооны иргэдийн хүүхдийг цэцэрлэгтэй болгох санаа байна. Нийслэлийн Е рөнхий төлөвлөгөөний газраар цэцэрлэгүүдийн барилгын зургийг нь хийлгэлээ. Ирэх есдүгээр сард шинэ цэцэрлэгүүдээ барьж ашиглалтад оруулахаар яарч байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ

    2020-06-22 06:02:59

    Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоорой

    2020-06-08 05:41:41

    БЗД:Авто замын нөхөөсийн ажлыг хийлээ

    2020-05-21 07:22:42

    БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

    2020-05-18 08:59:14

    Эрхэм татвар төлөгч танд ''Татвар төлөгчдийн өдөр''-ийн мэндийг хүргэе!!!

    2020-05-05 07:38:59

    Нөөцийн махны худалдаа маргаашнаас эхэлнэ

    2020-05-01 06:17:39

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

    2020-04-28 03:53:35

    Баянзүрх дүүрэг ‘’Улсын аварга тариаланч’’-тай боллоо

    2020-04-27 08:44:42

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!