Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, нас баралтын кодлолт ” сэдэвт сургалтыг 6дугаар сарын 10-13-ний өдрүүдэд ЭХЭМҮТ дээр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь “Эх, нярайн тандалтын тогтолцоо бий болгох, чадавхи бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэл, дүүрэг, төв эмнэлгүүдийн статистикч их эмч нар хамрагдав.
Сургалтыг Тайланд улсад “Эх, нярайн өвчлөл, нас баралтын кодлолт”–ын чиглэлээр танилцах аялалд хамрагдсан сургагч багш нар өөрсдийн олж авсан мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлан эх, нярайн өвчлөл, эндэгдлийг ӨУОА-ын 4 тэмдэглэгээний түвшинд кодлож, мэдээлэх чадварыг эзэмшүүлсэн байна.
Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд цаашид эх, нярайн өвчлөл, нас баралтын кодлолт, оношийг бүрэн гүйцэд тавих чиглэлээр өөрсдийн байгууллагын түвшинд сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.