MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    2018-10-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд хүргэн, сэтгүүлчдийн асуултад хариулав.

    1.УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
    1.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
    2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
    Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан байна.
    1.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
    2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
    1.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
    2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
    Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.
    1.4. Гадаад худалдаа
    2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
     Экспорт
    Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3%) сая ам.доллараар өссөн байна.
    Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 84.6%-ийг эзлэж байна.
    Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.2%, чулуун нүүрсний        99.1%,  жоншны 58.6%-ийг БНХАУ-д, 41.2%-ийг ОХУ-д; боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад тус тус экспортлосон байна.
    Импорт
    Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0%) сая ам.доллараар өссөн байна. 
    Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр  224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6%-ийг автобензин, 66.4%-ийг дизель түлшний импорт эзлэж байна. 
    2.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
    2018 оны 10  дугаар сарын 22-ны өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт           малтмалын  хайгуул, ашиглалтын  3163  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

    Тоо

    Хувь

    Гектар

    Хувь

    Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

    Нийт  

    3163

    100%

    9 128223.72

    100%

    5.8%

    Хайгуулын

    1496

    47.3%

    7 526114.2

    82.4%

    4.8%

    Ашиглалтын

    1667

    52.7%

    1 602109.70

    17.6%

    1.0%

    2018 оны 9.10  дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
    Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-10
    Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-9
    Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1
    Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-6
    Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-55
    3.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    3.1.Газрын тосны олборлолтын чиглэлээр:
    2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 %-тай явж байгаа бол  4.83 сая баррель (655 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 59.57%-тай байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж 79%-ийн гүйцэтгэлтэй байна.
    3.2.Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  чиглэлээр:
    2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
    Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. 
    4.САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
    4.1. Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны төсвийн багцын санхүүжилтээр нийт геологийн судалгааны 29 төслийг хэрэгжүүлж байна. Үүнд: 
    •1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24 төсөл,
    •Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийг К хавтгайн хэмжээнд нэгтгэх төсөл
    •Улаанбаатар хотын геоэкологи, гидрогеологийн судалгааны төсөл
    •Монгол орны голлох ашигт малтмалтын хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
    •Төв, зүүн бүсийн Монголын алтны хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
    •Монгол, ОХУ, БНХАУ, БНКазахстан улс, БНСУлсын хамтарсан судалгаа
    Эдгээр төслүүдийн Геологийн судалгааны ажилд хээрийн шуурхай хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагуудаас 10.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирүүлснээс 9.3 тэрбум төгрөгийг олгоод байна. 
    2018 оны найм дугаар сарын 22-ноос эхлэн өнөөдрийн байдлаар 4 багцаар 40-н талбайд 270426.07 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт  зарласнаас 38082.73 га бүхий найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуй нэгжийг шалгаруулж улсын төсөвт 4,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна. 
    4.2. ЭБМЗ-ийн “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаан:
    •“Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх ЭБМЗ-ийн 13 удаагийн салбар хуралдаанаар хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн 129 тайланг хэлэлцүүлсэн. Үүнд: Алтны шороон орд-41, алтны үндсэн орд-5, ховор металлын орд-1, газрын ховор-1, нүүрс-9, мөнгө холимог металл-1, гянтболд-1, зэс-3, төмөр-1, хайлуур жонш-5, шохойн чулуу-4, барилгын чулуу-13, элс-хайрга-3, элс-3, шавар-2, цахиур-1, базальт-1. /2018.10.19-ний өдрийн байдлаар/. 
    •“Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж, ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн. 
    •Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 4 удаагийн хурлаар УТХ-өөр хийсэн судалгааны ажлын 10 тайлан, 24 төслийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцсэн. 
    4.3. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:
    •Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-р нэмэгдүүлээд байна.
    •Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлал, урьдчилсан тандан судалгааны хамтаар боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үзэл баримтлалыг батлуулахаар Сангийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн. 
    •Монголбанк 2018 оны 09 дүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 1 грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна.
    •Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох,  худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгууллаа. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэх юм.
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!