Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс,
худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх
Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл
ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.
Дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол дээр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгаж байна.
