Дархан-Уул аймгийн Алтан гадаст, Улсын тэргүүний Орхон сумын
түүхт 50 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр /2018.07.28/ боллоо. Нээлтэнд
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн
Б.Жавхлан болон аймаг, сумын удирдлагууд оролцож Орхончууддаа ойн баярын мэнд
дэвшүүлэв.
Мөн үеэр аймгийн Залуучууд театр, сумын Соёлын төвийн уран бүтээлчид болон Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор наадамчин олонд бэлэг барьлаа.
Эдгээр өдрүүдэд 64 бөх зодоглож үзүүр түрүү булуулдах бол сур харвааны тэмцээнд 117 харваач цэц мэргэнээ сорьж байна. Харин хурдан морьны уралдааны тухайд үндсэн 6-н насны морьд болон эрлийз 3-н насанд морьдыг уралдуулж тод магнайгаа тодруулж байгаа юм.
М.ГҮНЖИЛХАМ