MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна

    Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна

    Хэлсэн үг 2018-06-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид, төлөөлөгчдөө,

    Хатагтай, ноёд оо,

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

    НҮБ-ын дээд чуулга уулзалтаас “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг 2015 онд батлан гаргаж, эдгээр зорилтуудыг улс орнууд дэмжин тус тусын “Үндэсний хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулан гаргасан. УИХ-аас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт”-ыг тодорхойлж, батлан гаргаснаас хойш хоёр жил өнгөрч байна.

    Энэ зорилт нь манай улсын  хөгжлийн олон талын зорилтыг багтаасан нэн чухал бодлогын баримт бичиг болсон. Хэрхэн хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар УИХ, Засгийн газраас удаа дараагийн тогтоол, шийдвэр ч гаргасан. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг 2016 онд зохион байгуулж, хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцсэн.

    Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо саяхан хуралдаанаа хийж “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсож, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

    УИХ-аас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлан гаргаснаас хойш өнгөрсөн жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсаар байна.

    Бид улс орны өмнө тулгараад байсан эдийн засгийн хүндрэлийг зогсоож даван туулж чадлаа. Эдийн засаг сэргэж, гадаад худалдааны эргэлт хурдацтай нэмэгдэн, бүх салбарт ахиц гарч эхэлж байна. Хүндрэлийг харьцангуй богино хугацаанд даван туулахад Монгол Улстай хамтран ажиллаж байгаа гадаад түншүүдийн хувь нэмэр ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэе.

    Бодит салбарт сэргэлт гарч, мөнгөний урсгал сайжрахын хэрээр ажлын байр, иргэдийн цалин хөлс, бодит орлого аажмаар нэмэгдэж байна. Тухайлбал:

    1.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2016 оны эхний 5 сарын байдлаар 33,7 мянга байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар 24 мянга болж даруй 40 хувиар буурсан.

    2.  Дундаж цалин 2016 оны  I улиралд 871 мянган төгрөг байсан бол 2018 оны 1-р улиралд 998 мянган төгрөгт хүрч 14,5 хувиар нэмэгдлээ.

    3.  Өрхийн төсөв 2016 оны I улирлын байдлаар сард 114,5 мянган төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 28 мянган төгрөгт хүрч, алдагдал нь 4 дахин буурлаа. Өрхийн бодит орлого нэмэгдэж байна. Энэ хандлага хэвээр үргэлжилбэл айл өрхүүд орсон орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, иргэд өр зээлгүй амьдрах нөхцөл боломж ойртож байна.

    Улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч тогтворжих нь урт хугацааны бодлого, зорилтууд, үүний дотор “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах макро эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

    Төсвийн орлогын бүрдэлт сайжирч, төсвийн алдагдал буурснаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, салбар бүрт тавигдсан зорилтыг цаг хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

    “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим зорилтын хэрэгжилт ахицтай, дэвшилтэй байгаа бол байгаль орчны болон ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай  байна.

    “Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтууд”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах болно. Бид зөвхөн дотоодын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учир хувийн хэвшил, гадаад зээл, тусламж, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгийн олон талын эх үүсвэрийг зохистой, үр бүтээлтэй, оновчтой ашиглах шаардлагатай.

    Монгол Улс ирэх онд НҮБ-ын Дээд түвшний улс төрийн форумд Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн талаарх үндэсний тайлангаа танилцуулна.

    Тайланг боловсруулах ажлыг одооноос эхэлж, зорилтуудаа хэрэгжүүлэх талаар гарсан ахиц амжилт, тулгарч байгаа саад бэрхшээл, эрсдэлүүдийг бүрэн багтаах ёстой.

    Бид зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснээр даян дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.

    Дэлхийн бусад улс орны туршлага, НҮБ-ийн тайлан,  зөвлөмжүүдээс үзвэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай байна. Үүнд:

    ·  “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаарх мэдлэг ойлголтыг бүх түвшинд сайжруулах,

    ·  Зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын чадавхыг сайжруулах, шаардлагатай, бүхий л боломжтой хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой ашиглах,

    ·  Хэрэгжүүлэх явцад хийх мониторинг үнэлгээний тогтолцоог сайжруулж, зорилт үзүүлэлт тус бүрийг хариуцах эзэнтэй болгох,

    ·  Хэрэгжилт нь тааруу, хоцролттой байгаа тодорхой зорилтуудад хүч анхаарлаа төвлөрүүлэн, тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг тухай бүрт нь арилгаж, эрчимжүүлэх,

    ·  Зарим салбарт технологийн дэвшил, өөрчлөлт хийх замаар тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх, тухайлбал агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн хөрөнгө мөнгө зарцуулах бус технологийн шинэчлэл, өөрчлөлтийг хийснээр үр дүнд хүрэх боломжтой юм.

    Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аа амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг сайжруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Энэ форумын үр дүнд гарах санал, зөвлөмж нь бидний цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.  

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

    2025-07-01 14:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

    2025-07-01 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!