Дархан хотын 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын хүрээнд “ДДЦС” ТӨХК ээлжит тэг зогсолтоо хийлээ. Уг тэг зогсолт нь 2013 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэж 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх ажээ. Еөрөнхийдөө тэг зогсолт хийснээр тасралтгүй ажиллагаатай техникийн горимыг ашиглан засвар үйлчилгээ хийх боломж бүрдэх учиртай юм байна. 4 хоног үргэлжлэх тэг зогсолтыг “ДДЦС” ТӨХК-ий ерөнхий инженерийн удирдлагын дор станцийн нийт 502 ажилчид 46 хэсэг бригад болж 244 багц ажлыг хийж гүйцэтгэх ажээ.