Стандартын шаардлага хангасан хэрэгцээний халуун усаар хангах хаалттай системийн ялтсан халаагчийг ажлуулахтай холбогдуулан орон сууцны зоорийн давхарт хамтарсан үзлэг хийж эхэлжээ. Уг хамтарсан үзлэгийг 2013 оны 06 дугаар сарын 07-ноос эхлүүлсэн бөгөөд аймгийн Захирагчийн алба, “ДДС” ТӨХК, “Дархан-ус” суваг ХК-ий инженер техникийн ажилчид хийж байна. Уг хамтарсан үзлэг шалгалтыг хийснээр орон сууцны зоорийн давхарын инженерийн шугам сүлжээний гэмтлийг арилгаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад ихээхэн түлхэц болох давуу талтай юм.