MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн VI хуралдаан боллоо

    Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн VI хуралдаан боллоо

    2018-05-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит VI хуралдаан Улаанбаатарт боллоо. 
     Хуралдаанд УУХҮ-ийн сайд, ажлын хэсгийн Монголын талын дарга, Д.Сумъяабазар, ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцов.

    Хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын энэхүү ажлын хэсгийн Монголын талыг ахалж, Герман түншүүдтэйгээ үр бүтээлтэй хамтран ажиллах үүргийг манай Засгийн газар надад даалгасан. “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд амжилттай хөгжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чухал боломжийн нэг нь 2011 онд байгуулагдсан энэхүү “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /Ашигт малтмалын хэлэлцээр/ юм. Хэлэлцээрийн  хэрэгжилтийг хангах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг та бүхэнтэй илэн далангүй ярилцаж, оновчтой шийдэл олох нь бидний гол зорилго” гэлээ. Мөн тэрбээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хоёр тал хамтран хэрэгжүүлэх боломжтой олон төслийн талаар ярилцаж, амжилттай хэрэгжүүлэх гарц, гаргалгаа олно хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм. 
    Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ноён Оливер Виттке нар хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчдод мэдээлэл хийлээ. 

    Холбооны Канцлер Ангела Меркелийг Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээр нь Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эрдэс баялаг, уул уурхайн салбарт түлхүү хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэх боломжийг нээсэн чухал баримт бичиг гэж үздэг талаар салбарын сайд дурдлаа. Мөн энэхүү хэлэлцээрийн хүрээнд дурдсан салбаруудаас гадна зам тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, дэд бүтэц, барилга, хот байгуулалтын салбарт Германы шилдэг технологийг ашиглах, туршлагаас суралцах, Германы норм, стандартыг нэвтрүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бийг сайд Д.Сумъяабазар хэлсэн юм. 

    Хуралдааны үеэр ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооноос мэдээлэл 
    хийж, “Хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх арга зам, Монгол Улсад Германы 
    хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж”, “Боловсролын салбарын хамтын 
    ажиллагаа”, “Монгол Улсад  хөрөнгө оруулах боломж бололцоо, эрх зүйн орчин” 
    зэрэг олон сэдвийн хүрээнд холбогдох хүмүүс нь мэдээлэл хийж, харилцан санал 
    бодлоо солилцлоо. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!