MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг цахимжуулах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг

    Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг цахимжуулах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг

    Хэлсэн үг 2018-05-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын  “Дижитал шилжилт болон блокчейн технологи” сэдэвт семинарыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

    Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.

    Монгол Улсын Засгийн газраас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд тоон технологийг нэвтрүүлж ашиглах замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн алба, удирдлагыг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Засгийн газрын зүгээс цахим засгийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх бодлого, стратегийг бий болсон гэж үзэж болно. Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”, 2018 онд баталсан “Гурван талт хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн.

    Эдгээр зорилт, арга хэмжээг нэгтгэн дижитал шилжилтийн бодлого гэсэн ерөнхий агуулгаар хэрэгжүүлж байна.

    Засгийн газар АХБ-тай хамтран “Government i cloud” төслийг хэрэгжүүлж байна. Мөн манай харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан төрийн цахим мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж ашиглалтад оруулаад байгаа. “ХУР” системд одоогийн байдлаар төрийн 27 байгууллагыг холбож тэдгээрийн 47 үйлчилгээг өөр хоорондоо харилцан солилцох болон бусад байгууллагад ашиглуулах боломжийг бүрдүүлээд байна. “ХУР” системийг зөвхөн төрийн байгууллагууд бус бизнесийн байгууллагууд ашиглах боломжтой юм.

    Өнөөдрийн илтгэлээр танилцуулсан системүүд, тухайлбал, Танилт, нэвтрэлт, баталгаажуулалтын систем нь дээр дурдсан дижитал шилжилтийн суурь системүүдийн нэг нь юм. Энэ системийн гол зорилго нь төрийн цахим үйлчилгээ авахад иргэн олон системд олон удаа нэвтрэх шаардлагагүй зөвхөн нэг удаа нэвтрээд төрийн олон төрлийн үйлчилгээг ашиглах боломжийг бий болгоход оршиж байгаа юм. Энэ системээр иргэнийг таньж баталгаажуулах арга нь нийтийн түлхүүрийн дэд бүтцийн шийдэл. Нийтийн түлхүүрийн шийдлээс давуу талтай технологи, тухайлбал, блокчэйн технологи давуу талтай нь батлагдвал бид заавал нэг технологи барина гэх шаардлага байхгүй юм.

    Гэхмэтчилэн, дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд зөвхөн нэг технологи, эсвэл шийдлийг баримтлах бодлого барих шаардлагагүй гэж үзэж байгаа. Аль оновчтой, манай нөхцөлд илүү тохиромжтой технологи, шийдлийг нэвтрүүлэх нь бидний цаашдын бодлого байх болно.

    Дижитал шилжилтийн бусад технологи, систем болох иргэдийн оролцооны систем (e-participation, e-voting, e-document –ийг багтаасан), эргэн мэдээлэх системүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Тун удахгүй эдгээр системийг нэвтрүүлж ашиглалтад оруулна. Ингэснээр дижитал шилжилтийн бодлого, стратегийг дэмжих технологийн цогц платформыг ашиглалтад оруулахаар бид ажиллаж байна.

    Цахим засгийг хөгжүүлэх, дижитал шилжилтийн бодлого, стратегийг боловсруулах, техник технологийн хөгжүүлэлт хийх нь бидний зорилтод хүрэхэд хангалттай биш юм. Бид бодлого, стратегиа сурталчлах, таниулах, техник технологийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн энэ семинар ч энэ зорилтыг хангахад чиглэж байгаа гэж үзэж байна.

    Түүнчлэн төр, хувийн хэвшлийн идэвхитэй, үр ашигтай хамтын ажиллагаа манай цаашдын үйл ажиллагааны нэг хэсэг байх болно. Учир нь технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөгжлийн хурд байнга суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Төрийн байгууллагууд нь хувийн хэвшлийн ололт, амжилт, туршлагаас суралцах нь дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх бас нэг нөхцөл юм.

    Өнөөдрийн хэлэлцүүлэг Та бүхэнд шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн үр ашигтай илтгэл, хэлэлцүүлэг болно гэж найдаж байна. Цаашлаад энэ чиглэлийн сургалт, семинар, хэлэлцүүлгийг тогтмолжуулах болно.

    Та бүхний дараа дараагийн илтгэл, хэлэлцүүлэгт амжилт хүсье

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

    2025-07-01 14:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

    2025-07-01 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!