MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    2018-05-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон юм.

    Энэ үеэр 2018 оны дөрөвдүгээр сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсний зэрэгцээ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    1.  УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

    1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

    2018 оны эхний 4 сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.

    Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

    -  Нүүрс  14.9 сая тн,

    -  Зэсийн баяжмал   445.4 мян.тн,

    -  Алт   2.9 тн,

    -  Молибдений баяжмал   1.8 мян.тн,

    -  Төмрийн хүдрийн баяжмал  1.0 сая тн

    -  Хайлуур жоншны баяжмал 21.3 мян.тн,

    -  Цайрын баяжмал  30.0 мян.тн,

    -  Газрын тос   2.3 сая бар,

    -  Катодын зэс  4.8 мян.тн

    Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 10.8 (2.5%) мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 (15.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 (55.5%) мян.тн, цайрын баяжмал 1.9 (6.8%) мян.тн-оор тус тус өссөн байна.

    Харин нүүрс 1.5 (9.3%) сая тн, алт 24.8 (0.9%) кг, молибдены баяжмал 125.6 (6.6%) тн, газрын тос 175.2 (7.1%) мян.бар, катодын зэс 143.6 (2.9%) тн-оор тус тус буурсан байна.

    1. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

    2018 оны эхний 4 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.8 (18.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 652.6 (20.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 304.5 (28.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 309.0 (17.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

    Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 4 сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

    1. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

     2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

    -  Алт   11.5 тэрбум төгрөг,

    -  Нүүрс 255.8 тэрбум төгрөг,

    -  Цайр   37.7 тэрбум төгрөг,

    -  Зэс   352.0 тэрбум төгрөг,

    -  Төмөр8.3 тэрбум төгрөг,

    -  Жонш 4.6 тэрбум төгрөг,

    -  Бусад    25.0 тэрбум төгрөг,

    Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

    -  Алт   4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,

    -  Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

    -  Цайр   15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,

    -  Зэс   72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,

    -  Төмөр5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

    -  Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

    Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

    1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

    2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

    Экспорт

    2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

    Импорт

    Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.

    1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

    2018 оны 5 дугаар сарын 14-ний  өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт  малтмалын 3330  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

    Тусгай зөвшөөрлийн төрөл

    Тоо ширхэг

    Монгол орны газар нутагт эзлэх хувь

    Хайгуулын тусгай зөвшөөрөл

    1687

    5,6%

    Ашиглалтын тусгай зөвшөөрөл

    1643

    1.0 %

    Нийт

    3330

    6,5%

    Тусгай зөвшөөрлийн  4 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ

    • Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
    • Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-51
    • Хугацаа сунгасан-70
    • Барьцаанд бүртгүүлсэн-13
    • Цуцлагдсан ба дуусгавар болсон-16
    • Талбай буцаан өгсөн-10
    1. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

    2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 05дугаар сарын 11-ний байдлаар 2.44 сая баррель (310 мянган тонн)тос олборложтөлөвлөгөө 30.16 %-тай явж байгаа бол  2.38 сая баррель (300 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 29.43%-тай байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 73.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 32.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

    1. Газрын тосны бүтээгдэхүүнийхангамжийн  чиглэлээр:

    2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

    Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

    1. ЯАМНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

    “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

    “Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурдвал: 

    •  2018 оны 04 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар Монгол банк 988.8 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 3290.6 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 257.6 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монгол банкны үнэ 102,096.97 төгрөг байна.

    •  Алтны үйлдвэрлэлийн салбарын татварын орчныг тогтвортой болгох зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн АМГТГ-ын УУҮТХэлтэст ирүүлсэн сүүлийн 2-3 жилийн уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэл, алт тушаалтын  байдалд судалгааны ажлыг хийж байна. 

    1. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Invest Mongolia” арга хэмжээнд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжуудын талаар олон улсын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж, санал бодлоо солилцлоо.
    • Энэтхэг Улсын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам, нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компани, хөндлөнгийн шинжээчээр ажиллаж буй Итали Улсын “К Ти Технологи” компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар ТЭЗҮ-ийн судалгаагаар гарсан санхүүгийн урьдчилсан тооцоо, түүхий тос дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэрийн техникийн шийдэл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
    • “Олон улсын зэсийн судалгааны групп” байгууллагын ээлжит хуралд УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зэсийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагын төлөөлөгчид оролцож, 2018-2019 оны дэлхийн зэсийн зах зээлийн төлөв, цаашдын хандлагын талаар хэлэлцүүлэгт танилцуулга хийв.
    • “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хэсгийн Монгол талыг УУХҮ-ийн сайд миний бие ахалдаг.  

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!