MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙГ УГТАЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДРОВ

    ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙГ УГТАЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДРОВ

    2018-05-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ирээдүйн  татвар төлөгчдөд татварын  мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар  зохион бичлэг, гар зургийн уралдааныг 2018 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг  хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлалаа. 
    Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач  холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг  илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлдөг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай байх шалгуур тавьсан байна.
    Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс зохион бичлэг, гар зургийн  уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 03–ны дотор хүлээн авч шалгаруулжээ. Манай аймгийн хувьд тус уралдаанд нийт  182 хүүхэд оролцсноос зохион бичлэгийн төрөлд Шарын гол сумын  6 дугаар сургуулийн 10А ангийн сурагч Ү.Баярцэцэг, гар зургийн төрөлд Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч С.Дуламсүрэн нарын бүтээлийг шалгаруулж, Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвд хүргүүлсэн байна.
    Уралдаанд шалгарсан бүтээлийг  Татварын Ерөнхий газрын  “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээлээс” үзэсгэлэнд байршуулж, сурталчилгааны материалд эх загвар болгон алдаршуулах аж.

    Гар зургийн уралдаанд шалгарсан бүтээл


    С.Дуламсүрэн, 16настай, Дархан-Уул аймаг 4 дүгээр сургууль

    Татвар миний бидний ирээдүй

    Татвар гэж юу вэ?
    Өргөн хаяагаа тэлж өндөр байшин сүндэрлэх миний нутгийн суурийг бататган зогсох шавар юм. Монгол гэх энэ улсын хамгаалалтыг хариуцсан хамгаалагч юм. Ардыг сонсох чагнуур тэтгэн дээшлүүлэх хишиг юм.
    Ариун их ашиг шимийг хүртэх цаг буюу насны амралт амьдралын завсарлагаа авч эх орны хишгийг хүртмээр байвал......
    Өөрийн ирээдүй ач зээ нартаа бүтэн эх орон гэрэлтэй ирээдүйг хүлээлгэн өгмөөр байвал.....
    Дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгахаар хөгжүүлж дээшлүүлмээр байвал.....
    Татвар гэх энэ зүйлийг тогтмол өгч хэвших хэрэгтэй. Төгсгөлгүй мэт үргэлжлэх талыг минь өрөө тасалгаатай олон байшингаар дүүргэж өсөн дэвжихийн эхлэлийг тавин хөгжих гэж зүтгэх миний Монгол. Өгөхөөсөө илүү авахаа боддог болсон цаг гэж хуучны хүмүүс бухимдан хэлнэ. Үгүй дээ үгүй. Хийх ёстой зүйлээ заавал хийж эцсийг нь хардаг эзний зан одоо ч улбаатай.
    Хөрс дэлхий дээр амьдарч нутаг орны газар дээр мөрөө үлдээх хүн болгон л татварыг өгөх хэрэгтэй гэж би боддог. Энгийнээр ойлгож авъя гэвэл газар нутаг ашигласан төлбөр гэж ойлгож болох юм. Бид татвараас зугтаах аймхай хүмүүс биш. Бидний өвөг дээдэс хэдэн мянган цэргийн өмнөөс айлгүй тулалдаж энэ л нутаг газар шороо уул усыг үлдээсэн байхад бид хэдэн мянган төгрөгөөс зугтааж байвал гутамшиг.
    Бөртэ чоно, Гоо Маралын удам гэж яриад яах вэ та минь ичиг ичиг...
    Эх орны хөгжил удирдлагаас биш эх орноо гэсэн халуун сэтгэлтэй өөриймсөг ард түмнээс эхэлдэг юм. Харин хүн ирээд бидний эх орныг “Хөгжүүлье” гэхгүй шүү дээ. Тиймээс бид хичээх хэрэгтэй. Аугаа зүйл багаас эхэлдэг.
    Тийм ээ аугаа зүйлийг эхлүүлэх нь бид. Арвин их баялагтай амар амгалангийн энэ эх орныг угтан авах хойч ирээдүйд үлдээх хэрэгтэй. Мандаж буй нар шиг туяа цацруулан гэрэлтэх тийм л ирээдүйн эхлэл нь бид.
    Номин хөх тэнгэрт эрх дураараа дүүлэн, элэн халих шонхор шиг бусдын тороор хашигдахгүй эрх чөлөөтэй байхын тулд хүн бүр ухаарах хэрэгтэй. Атгасан гар шиг нэгдэж аливаа саадын өмнө уухай дуудан алгаа дэлгэн мөргөе.
    Шарын гол сумын 6 дугаар сургуулийн 10 а ангийн сурагч Ү.Баярцэцэг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!