MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна

    Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна

    2018-04-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

    -Баялгийн сангийн тухай хуулийг батлуулах, баялгийн сантай болох асуудлыг та багагүй хугацаанд ярилаа. Танхим чинь хэр дэмжлэг үзүүлж байгаа вэ?
    -Танхим дэмжиж байгаа. Манай УИХ ч гэсэн дэмжинэ ээ.  Үүнийг дэмжихгүй бол эх орныхоо эсрэг үйл ажиллагаа болно биз дээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлогод Үндэсний хөгжлийн баялгийн сан голлох зүйл болно. Учир нь эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн суурь салбар. Уул уурхайн салбар нь хариуцлагатай, ил тод, зөв байж бусад салбараа дэмжих боломж бүрдэнэ. Тиймээс бид Үндэсний хөгжлийн баялгийн сангаа цаг хугацаатай уралдан хууль эрх зүйтэй нь уялдуулж хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлэн 65 суудал, төр барих эрхийг бидний гарт атгуулж итгэлээ өгсөн.

    Энэ нь нөгөө талаасаа юу гэсэн үг вэ гэвэл 2012-2016 онд эдийн засгийг хүнд байдалд оруулж, ард түмний амьдралыг доройтуулсан нөхөдтэй хариуцлага тооцсон сонголт болсон. Тэгэхээр бид илүү ухаалаг, илүү бодитой ажиллаж, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг бодитоор хийж итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Иймийн тулд Үндэсний хөгжлийн баялгийн сантай болох асуудлыг санаачлан гаргаж ирсэн.  Стратегийн 16 орд дээр суурилсан Эрдэнэс Монгол нь Үндэсний хөгжлийн баялгийн сан юм. Бид 2012 оноос хойш нэлээд хугацаанд УИХ-ын гишүүдтэйгээ зөвлөлдөж ярилцаж явсны үр дүнд тулгамдаж байгаа гурван асуудлыг сэдэвчлэн гаргаж ирсэн. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал хийх ёстой. Төрийн институци хоорондын засаглалын хямралыг засч залруулж сайн засаглалтай болох. Хоёрт Эдийн засгаа төрөлжүүлж бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай тулж байна. Иймд Үндэсний хөгжлийн баялгийн сантай болж Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцсэн, сайн засаглалтай, ил тод, хариуцлагатай Сан болгож баялгийн тэгш шударга хуваарилалтыг ард түмэндээ хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. Мөн Үндэсний хөгжлийн баялгийн сангийн үйл ажиллагааг явуулах хууль эрхзүйн зохицуулалтыг нь давхар хийж байгаа. Энэ зохицуулалтаар Монгол улсын Ерөнхий сайд нь Баялгийн сангийн ТУЗ-ийн дарга байна. Ингэснээр Үндсэн хуулийн 6.1, 6.2-ыг үндэслэн газрын доорх баялгаа төр хамгаалалтад бүрэн авна л гэсэн үг. Гуравдугаарт хүн амын төвлөрлийн 50-иас дээш хувь нийслэл Улаанбаатар хотод амьдарч ажил амьдралаа зохицуулж байна. Хотын төлөвлөлт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, орчны бохирдлууд нь ноцтой тулгамдсан асуудлууд болоод байна.  Иймд дээрх гурван тулгамдсан асуудлыг манай УИХ болон Засгийн газар шуурхай ажиллаж сайн шийдвэрүүд гаргах ёстой.

    -Тэгэхээр баялгийн сангаа хэрхэн хамгаалах вэ. Хуулийн төсөлдөө тодорхой тусгасан уу. Хэн нэгэн улстөрчийн цүнхийг барьж яваад л албан тушаалд очдог шүү дээ?
    -Тийм зүйл байж болохгүй ээ. Үндэсний хөгжлийн баялгийн сан бол улс төрөөс ангид байх ёстой. Энэ сангийн гүйцэтгэх захирал нь бэлтгэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өндөр мэдлэг, боловсролтой, гадаадын хөрөнгийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай эдийн засагч, санхүүч, хуульч хүн байх ёстой. Мөн гаднаас туршлагатай менежментийн багтай хатуу гэрээ хийж 3-4 сонгуулийн цикл дамнуулан удирдуулах бодолтой байна. Энэ хугацаанд монгол залуусаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж шилжих процессоор гүйцэтгэх удирдлагыг аажимд нь авахаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа.


    -Хуулиа хэдийгээр батлуулж, манай улс хэзээнээс баялгийн сангийнхаа үр шимийг хүртэх боломжтой гэж төлөвлөж байгаа вэ?
    -2018 ондоо багтаж хуулиа батлуулаад дараа оноос нь үр шимээ хүртэх төлөвлөгөөтэй байна. Тэргүүн ээлжинд стратегийн 16  ордын нэг болох Эрдэнэс Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсноороо Баялгийн сангийнхаа үр шимийг бид эхний ээлжинд хүртэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1072 ширхэг хувьцаа бодитоор өгөөжөө өгч эхэлнэ.  

    -Хятад улсад хийсэн Ерөнхий сайдын багт та явсан. Айлчлалын үр дүн юу байв. Энэ хавар том төслүүдээ хөдөлгөж чадах уу. Хятадын талаас Тавантолгой, төмөр замыг цогцоор нь шийдэх саналтай байгаагаа илэрхийлсэн гэсэн?
    -Тавантолгойн төслийг цогцоор нь шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр бүгд санал нэг байгаа. Тавантолгойг цогцоор нь шийдэж л хөдөлгөхгүй бол салгаж ярихад хүндрэлтэй шүү дээ. Ганц автозам бариад хөгжил гэж ярихгүй байх. Түүгээрээ түүхий нүүрсээ зөөгөөд ч үр дүн багатай. Монголчууд бид дотооддоо ойлголцож, бодлогоо нэгтгэж явбал богино  хугацаанд бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. БНХАУ-ын тал бидэнтэй бүх талаар хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай худалдаа арилжааг хийхэд бэлэн гэдгээ хэлсэн. Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл бүхий УИХ, Засгийн газрын 2006 оноос 2017 оны 6 сар хүртэлх бүх тогтоол шийдвэрүүд гарчихсан байгаа шүү дээ. Тогтоол шийдвэрүүдээ хийж хэрэгжүүлэх л үлдээд байна. даа.

    -Ерөнхийлөгч Тавантолгой дээр хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Яг ямар байдлаар хамтарч ажиллах саналтай байгаа вэ?
    -Монгол улсын Ерөнхийлөгч Үндэсний хөгжлийн баялгийн сан, бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжиж ажиллахаа, мөн тэр дундаа олон жил яригдсан Тавантолгойн төслийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

    -Тавантолгойн үнэт цаас гаргана гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Тавантолгойг Олон улсын зах зээлд гаргах нь ямар ач холбогдолтой вэ. Тавантолгой, Оюутолгой гэх мэт том төслүүд салбарын сайдын шууд удирдлагад бус ЗГХЭГ-ын дарга хариуцдаг. Энэ зохицуулалтыг та хэрхэн үзэж байгаа вэ. Салбарын сайд нь уул уурхайн төслүүдээ хариуцаад явж болдоггүй юм уу?
    -Эрдэнэс Тавантолгой сайн засаглалтай олон улсын стандартад  нийцсэн хувьцаат компани байх ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажлууд бэлтгэлийнхээ шатанд яваа. Эрдэнэс тавантолгой ХК-г олон улсын хөрөнгийн зах дээр гаргахад гадаад болон дотоодын нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Энэ нь юу гэсэн  үг  вэ гэвэл гадаадад хийгдэх процесс нь маш тодорхой бөгөөд бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин дотоодод хийгдэх бэлтгэл хангах ажлын процесс нь “энэ бол Х”. Өөрөөр хэлбэл зуун задгай байна. Дотоодод ийм байгаа шалтгаан нь нэг гарт удирдлагыг төвлөрүүлээгүй засаглалын хямралаас шууд үүдэлтэй гэж ойлгож болно. (ЗГХЭГ уул уурхайн экспорт импортын үйл ажиллагаа эрхэлж явуулдаг Эрдэнэс Монгол ХХК болон түүний охин компаниудыг тогтоолоор шууд удирдлагаар хангаж байгаа).

    Засгийн газрын тухай хуулийн 4-р бүлгийн 20-дугаар зүйлд УУХҮ-ийн сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд геологи, эрдэс баялгийн бодлого, геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал, олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал, олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал, эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал, аж үйлдвэрийн паркийн асуудал, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлууд орно гээд хуульчилсан байгаа.

    Харин энэ хуульд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын даргын эрхлэх чиг үүргийн хүрээнд ЗГ-ын шийдвэрийн биелэлт, ЗГ-ын дотоод мэдээлэл, ЗГ-аас УИХ-тай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал, иргэдийн төлөөлөгчдийн хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлууд хамаарна гээд хуульчилсан нь цагаан дээр хараар бичсэн байгаа. Чиг үүргийг маш тодорхой зүйлчлэн хуульчилсан байхад төрийн хуулийг давсан тогтоолоор өнөөдрийн үйл ажиллагаа яваад байгаа нь өөрөө ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

    Ийм учраас давхардал хийдэл, ойлгомжгүй байдал нь өнөөдрийн Монголын уул уурхайн салбарыг чадваргүй, ойлгомжгүй, хариуцлагагүй байдал руу аваачиж байгаа юм. Тэгсэн мөртлөө бүх хариуцлага уул уурхайн салбарын сайд дээр буудаг. Бодит нөхцөл ийм л байна даа. Зах руу гарах дотоодын бэлтгэл ажил зуун задгай байгаа нь үүнтэй шууд холбоотой. Бид яаралтай удирдлагыг нэг гарт төвлөрүүлж ажлыг эрчимжүүлж, товлосон хугацаанд олон улсын хөрөнгийн зах дээр гарч төлөвлөсөн ажлаа үр дүнд хүргэх ёстой. Тавантолгой олон улсын хөрөнгийн зах дээр гарснаараа (энэ бол манай улсын нэр хүнд) Монголын коксжих нүүрс дэлхийн коксжих нүүрсний үнэ цэнийг тодорхойлох болно. Эдийн засаг талаасаа төсөв санхүүгийн байдал эрс сайжирна.   


    -Оюутолгойн ажлын хэсэг энэ долоо хоногт дүгнэлтээ танилцуулна гэсэн. Таны ажлын хэсгээс хүлээх хүлээлт ямар байгаа вэ?
    -Хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа Оюутолгойн төсөл рүү манай яамнаас бусад Монгол улсын бүх төр захиргааны институциудын ажлын шалгалтууд тодорхой цаг хугацаанд үе шаттайгаар орлоо. Оюутолгой төсөл бол Монгол улсын төсөл юм шүү. Бид  төслийн үйл ажиллагаанд Монгол талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардалд хяналт тавьж зардлын хэтрэлтийг бууруулах, Оюутолгойн Монгол талын ТУЗ-ийн үйл ажиллагааг чанаржуулж, идэвхижүүлэх ажлуудыг эрчимжүүлэх ёстой гэж сайдын хувьд үзэж байгаа.

    -Ажлын хэсгийн дүгнэлтийн дүнд Оюутолгойн ТУЗ-ийг өөрчлөх ч юм уу дорвитой шийдвэр гаргаж чадах уу?
    -Шаардлагатай бол Оюутолгойн ТУЗ-ийн Монгол талын төлөөллийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж болно. Монгол улсын Засгийн газар нийт хувьцаа эзэмшигч 3.2 сая иргэнийхээ өмнөөс дээрх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй.

    -Нефтийн үйлдвэрийг Дорноговьд барих эцсийн шийдвэр гарсан уу. Байршлын хувьд тохиромжгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байх шиг байна?
    -Дорноговь аймгийн төв Сайншандын ойролцоо Алтанширээд  улсын тусгай хэрэгцээнд 150 га газраа авсан. Дээрх газрыг сонгосон нь дэд бүтэц болон усан хангамжийн эх үүсвэрүүдтэйгээ уялдуулж шийдвэр гаргасан.

    -Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын тусламжаар нефтийн үйлдвэр барина гэж байсан. Гэтэл сүүлд ТЭЗҮ хийгээд 1.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн. Үлдсэн санхүүгээ хаанаас босгох вэ?
    -Монгол улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газартай байгуулсан зээлийн гэрээнд нэг тэрбум ам.долларын өртгөөр нефтийн үйлдвэр барих шийдвэрүүд гарсан. ТЭЗҮ хийх явцад өртөг нэмэгдсэн тал бий. Үүнийг олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулах явцад хэт өндөр дүнгээр тооцож төслийг хийсэн байна гэдэг дүгнэлт гаргаж өгсөн. Бид дээрх дүгнэлтийг үндэслэн төслийн тооцооллыг дахин хийхийг талуудын ажлын хэсэгт үүрэг болгосон.

    -Үйлдвэр барих ажил хэзээнээс эхлэх вэ?
    -Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар улиралд  багтаан эхлүүлж 2022 ондоо хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    -Танай танхимын хоёр сайдыг УИХ дахь АН-ын бүлгээс огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Та үндэслэлүүдийг нь хэр бодитой гэж үзэж байгаа вэ?
    -Монгол улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмнээрээ ажлаа дүгнүүлээсэй гэж би бодож байна. Засгийн газар тогтвортой байна гэдэг нь Монгол улсын эдийн засаг тогтвортой байх үндсэн суурь нь. Эдийн засаг тогтвортой байснаараа манай эх орон руу гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгал эрс нэмэгдэж, ажлын байр бодитоор бий болж, эдийн засаг тэлж, төгрөгийн ханшны тогтвортой байх нөхцөл хангагдаж ард иргэдийн амьдралд том дэвшил ирнэ гэж үзэж байна. Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж эхэлж байна.   

    -Ярилцсанд баярлалаа.

    Л.Одончимэг /ITOIM.MN/

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!