MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Баялгийн сан ба ирээдүйн сан

    Баялгийн сан ба ирээдүйн сан

    2018-04-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Байгалийн баялагтай орнуудын хувьд  барьж авдаг зүйл бол Баялгийн сан юм байна. Монголчууд бусдын жишгээр ийм сан байгуулсан ч нидэр дээрээ нэрнээс цаашгүй явж иржээ. “Тогтворжуулалтын сан” нэрээр байгуулсан баялгийн сан маань төлөвлөсөн ёсоор бол өнгөрөгч 2017 он гэхэд 1,4 их наяд төгрөгийн хуримтлалтай болох ёстой байлаа. Харин Монголын төр засаг олсныхоо хэрээр балгалзаж хурааж хуримтлуулсан юмгүй өдийг хүрлээ.

    Эдүгээ байгалийн нөөц ихтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн сантай бөгөөд тэдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давсан тухай тоо баримт байна.

    Уг нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байх үед орлогоосоо энд хуримтлуулаад үнэ буурсан үед улсын төсвийнхээ дутууг энэ сангаар нөхөөд явах, нэг төрлийн хуримтлалын сан  байх зорилготой  юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг сангийн хуримтлал ДНБ-ий таван хувиас доошгүй байх шаардлага бий.  2010 онд байгуулагдсан энэ сангийн хуримтлал 2013 онд 383.5 тэрбум төгрөгт хүрсэн удаа бий. Гэвч түүнээс хойш Тогтворжуулалтын сангийн хөрөнгө байнга буурсаар ирсэн байх юм.  Энэ бол Монголын төр хөрөнгөө буруу удирдаж ирсний захын жишээ. Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй юм байна.  Одоо байгаа баялгаа бүртгэлжүүлээд мөнгөн дүнгээр илэрхийлэхэд чамгүй их тоо гарах нь тодорхой.  Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг болжээ.

    Энэ байдалд дүгнэлт хийж Баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулах тухай Д.Сумъяабазар сайд тэргүүтэй  эрх бүхий хүмүүс идэвхтэй ярьж эхлээд байна.

    Монголын баялгийн сан ямар байх вэ

    Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.

    Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах ёстой гэсэн байр суурийг идэрхийлж байгаа юм. Мөн ил тодын зарчим дагалдана.

    Монголд нийгмийн чиг  баримжаатай буюу газрын баялгаасаа нийт иргэд ижил тэгш хувь хүртэх боломжийг бүрдүүлж, эрхийг баталгаажуулахаар ажиллаж байгаа  “Эрдэнэс Монгол”  компани бий. Тус нэгдлийн хэмжээнд 12 компани байгаа бөгөөд  энэ долоо хоногт бүтцэд нь  “Эрдэнэс алт ресурс” компани шинээр байгуулагдлаа. Цаашид төрийн санхүүжилтээр хайгуул хийж тогтоосон ордуудаа энэ нэгдлийн бүрэлдэхүүнд нэмээд явах юм.

    Уул уурхайн сайдын үзэж байгаагаар баялгийн сангийн суурь болгож хамгийн боломжит “Эрдэнэс-Таван толгой”, “Оюутолгой", “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг нэгтгэсэн Үндэсний зэс корпораци байгуулах  хувилбарыг ярьж байгаа.  Мөн “Алт-2” хөтөлбөр бий.

    Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах ёстой гэсэн байр суурийг идэрхийлж байгаа юм.  Мөн ил тодын зарчим дагалдана.

    Баялгийн сангийн хүрээнд яригдаж байгаа нэг асуудал бол Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амь оруулах тухай бөгөөд  энэ ордоо эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулбал иргэдийн гар дээрх 1072 ширхэг хувьцаа 10 сая төгрөгт хүрэх боломж бий гэсэн тооцооллыг холбогдох яам нь хийгээд байгаа юм.  

    Бусдын жишиг гэвэл ийм

    Эрдэс баялгийн орлогоо зүй зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэддээ тэгш хуваарилахын төлөө баялагтай орнуудын бодож олсон хамгийн сайн арга бол Баялгийн сан юм. Эдүгээ байгалийн нөөц ихтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн сантай бөгөөд  тэдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давсан тухай тоо баримт байна.

    Дэлхийн анхны баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн бүрдүүлжээ. Өнгөрсөн оны дүн мэдээгээр  “Kuwait Investment Authority” буюу Кувейтийн хөрөнгө оруулалтын сан 592 тэрбум ам.долларын хуримтлалтай болсон байна. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсвийг 180 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.

    Дэлхийн хамгийн том баялгийн сантай орноо Норвегийг нэрлэж байгаа. Тус улсын баялгийн сангийн нийт хуримтлал 2017 онд нэг их наяд ам,доллараас давсан тухай мэдээлжээ. Норвегийн  баялгийн сан буюу “Government Pension Fund-Global” нь  1990 онд анх Норвегийн газрын тосны сан гэж байгуулагджээ. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг тус сан одоо мөнгөө эргэлдүүлж, “Apple”, “Microsoft”, “Nestle” зэрэг дэлхийн томоохон компанийн хувьцааг эзэмшиж байгаа аж.

    2017 оны байдлаархи мэдээлэл

     Баялгийн сангаа хамгийн амжилттай удирдаж байгаа улсын нэг нь манай хөрш Казакстан улс. Тус улс байгалийн баялгаасаа  “Үндэсний сан”  байгуулсан бөгөөд энэ санд 2014 оны байдлаар 77.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрсөн байсан бөгөөд энэ фондоосоо  хэд хэдэн том төслүүдээ санхүүжүүлж,  2017 онд 62.8 тэрбум  ам.доллартай тэнцэх хэмжээний үлдэгдэлтэй байна.  Томоохон хөтөлбөрүүдээ энэ сангаасаа санхүүжүүлдэг.

    П.Булган /bolod.mn/

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!