2013 он гарсаар ажлын шинэ байранд 11 сумын 122 иргэн зуучлагдан орлоо. Эдгээрийг эдийн засгийн ангилалаар хуваавал уул уурхай, олборлолтын салбарт 36,9 хувь нь, боловсруулах
үйлдвэрлэлийн салбарт 34,4 хувь нь, төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбарт 9,8 хувь нь, боловсролын салбарт 4,1 хувь нь, ХАА, цахилгаан, хий, уур, агааржуулалт, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт тус бүр 3,3 хувь нь, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 1,6 хувь нь, мэдээлэл холбоо, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, салбар тус бүр 0,8 хувь нь ажилд оржээ.