Энэ хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газар “Авъяас”, “Ном” зэрэг хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх болсон. Тэгвэл өнөөдөр Зуунмод сумын Хүмүүн
цогцолбор сургуулийн багш сурагчид “Авъяас”, “Ном” хөтөлбөрийг амжиллттай хэрэгжүүлж тайлангаа тавьсан юм. Тус сургуулийн 7-9 ангийн 620 гаруй сурагч дээрх хөтөлбөрийн хүрээнд сурж мэдсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргалаа.
Түүнчлэн “Авъяас”, “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжсний үр дүнд тус сургууль олон төрөлт хичээлийн олимпидад 11 жил дараалан тэргүүн байр эзэлж, Тэрбиш, Ганболдын нэрэмжит математикийн олимпиадад 1-р байр, гар бөмбөг, хөнгөн атлетикийн аймгийн аваргаар шалгарчээ. Мөн Хүмүүн цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Дашдорж техник технологийн улсын 17-р олимпиадад өөрийн бүтээсэн моторт онгоцоор алтан медаль хүртсэн байна.