MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

    2018-04-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

    1.  Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

    1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

    2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

    Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

    -  Нүүрс  11.2 сая тн,

    -  Зэсийн баяжмал   330.1 мян.тн,

    -  Алт   1.9 тн,

    -  Молибдений баяжмал   1.3 мян.тн,

    -  Төмрийн хүдрийн баяжмал  790.0 мян.тн

    -  Хайлуур жоншны баяжмал   13.0 мян.тн,

    -  Цайрын баяжмал  23.4 мян.тн,

    -  Газрын тос   1.7 сая бар,

    -  Катодын зэс  3.6 мян.тн

    1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

    2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

    Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

    1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

    2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

    -  Алт    6.5 тэрбум төгрөг,

    -  Нүүрс    151.6 тэрбум төгрөг,

    -  Цайр  22.0 тэрбум төгрөг,

    -  Зэс    242.5 тэрбум төгрөг,

    -  Төмөр  6.1 тэрбум төгрөг,

    -  Жонш    3.4 тэрбум төгрөг,

    -  Бусад    16.1 тэрбум төгрөг,

    Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

    -  Алт    1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

    -  Нүүрс   75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

    -  Цайр  9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

    -  Зэс    71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

    -  Төмөр  4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

    -  Жонш   2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

    Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

      2.Бодлого, эрх зүйн хүрээнд

    2.1. Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” 

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

    Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дунд эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 30 байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг нэгтгэж товъёог хийн холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлэхээр ажиллаж байна. 

    2.2. Зарим нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоов

    Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу УУХҮ-ийн сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

    3.Газрын тосны салбарын үйл ажиллагаа

    3.1Газрын тосны олборлолтын чиглэлээр:

    2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель (262 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 23.90 %-тай явж байгаа бол  1.85 сая баррель (251 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 %-ийн гүйцэтгэлтэй байна.

    3.2Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  чиглэлээр:

    2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

    4.Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

    2018 оны 4 дүгээр сарын 16-ны  өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3333  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

    Тусгай зөвшөөрлийн төрөл

    Тоо ширхэг

    Монгол орны газар нутагт эзлэх хувь

    Хайгуулын тусгай зөвшөөрөл

    1697

    5,6%

    Ашиглалтын тусгай зөвшөөрөл

    1636

    1.0%

    Нийт

    3333

    6,6%

    Тусгай зөвшөөрлийн  3 дугаар сарын хөдөлгөөний мэдээ

    Ø  Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-2

    Ø  Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-13

    Ø  Хугацаа сунгасан-37

    Ø  Барьцаанд бүртгүүлсэн-1

    Ø  Цуцлагдсан ба дуусгавар болсон-20

    Ø  Талбай буцаан өгсөн-11

    Ø  Нөхөн олгосон -26

      5.Яамны үйл ажиллагаа

    5.1. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

    “Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал: 

    •  Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн  тайланг  нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэсэн.

    •  2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк 734.4 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 2,301.8 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 48.3 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 103,206.14 төгрөг /2018.04.16/ байна.

    •  Засгийн газрын ордонд УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сарын 05-ны өдөр алтны салбарын төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулж, алтны салбарын татварын эрх зүйн орчны талаар санал солилцсон. 

    •  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг /ЭБМЗ/ УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сард шинэчлэн байгуулсан. 2018 оны эхний улиралд ЭБМЗ-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар алтны 12 шороон ордын тайланг хэлэлцэж хүлээн авсан байна.

    •  Хөгжлийн банкнаас 2018 оны 1-р улирлын байдлаар алт олборлогч 3 компанийн 25.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг судалж байна.

    •  Алтны хэтийн төлөв бүхий бүс, нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр  Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны  ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулсан. Энэ ажлыг 2017-2019 онд Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр “Гео Тех Импекс” ХХК шалгаран төслийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2017 онд төслийн судалгааны ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    5.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил:

    2018 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр  байгуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 247 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. 

    Өмнө нь нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан 12 аж ахуйн нэгж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг дүгнэж, дуусгавар болгов.

    Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын нөхөн төлбөртэй холбоотойгоор 53 орд хамрагдсан 62 тусгай зөвшөөрлийн талбайд  7,8 тэрбум төгрөгийн  нөхөн төлбөрийн тооцоог урьдчилсан байдлаар хийж гэрээ байгуулах шатанд шилжүүлээд байна.

    Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн-3, Улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох-1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

    5.3. Гашуунсухайт хилийн боомтын талаар

    Хамтын ажиллагааны хүрээнд:

    Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

    2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсны 6.7 (63.4%) тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт ногдож байна.

    Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдсэн.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.

    УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийлээ. Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхэллээ.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!