Дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь Сахилга
хариуцлагыг дээшлүүлэх Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаврын биелэлтийг
ханган ажиллаж байгаа билээ. Мөн нийслэлийн удирдлагуудын хороодын Засаг дарга
нартай хийх уулзалтыг зохион байгуулан, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхааран
ажиллаж байна.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооноос нутгийн захиргааны байгууллага дахь Төрийн албан хаагчдад ёс зүйн мэдлэг олгох, харилцааны чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтыг шат дараатай амжилттай зохион байгууллаа. Мөн Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс албад, хороодын өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавин, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
