MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Сумъяабазар: Алтны салбарыг үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой

    Д.Сумъяабазар: Алтны салбарыг үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой

    2018-03-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын хоёронд алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын дараа салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

    -Алтны салбарт өнөөдөр тулгамдаж буй зүйл юу байна. Уг салбарыг хариуцлагажуулах, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

    -Нөхөн сэргээлтээ хийдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байгаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд маань ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татвар, хүн амын орлогын албан татвараа төлөөд явж байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуй нэгжүүд маань 25 хувийн татвар төлөх ёстой байдаг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна.

    Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудад маш олон жишээ явдаг. Энэ тал руугаа авах ёстой, татвараа улс зайлшгүй авах ёстой. Ер нь хариуцлагатай байх тал руу шахна.

    -Орон нутгийн иргэд нөхөн сэргээлттэй холбоотойгоор алт олборлогчдыг их эсэргүүцдэг. Энэ тал дээр цаашид салбар яамны зүгээс хэрхэн ажиллах вэ?

    -Орон нутгийн иргэдийн бухимдаж байгаа зарим зүйл байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал дээр онцгой анхаарах ёстой. Аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээд, байгаль орчиндоо нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна уу, үнэхээр бичил уурхайчид нөхөрлөл хэлбэрээр ороод нөхөн сэргээлтийг буцаагаад бусниулаад байна уу гэдгийн ялгааг бодитоор мэдэх ёстой. Үүний тулд яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж байдал дээр нь очиж үзэх төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг нарийвчилсан байдлаар урьдчилаад хэлчихээр арга чарга ихтэй болчихсон өнөө үед  хариуцах хүмүүс нь зугтаах гэх зэргээр олон хүндрэлтэй зүйл гардаг.

    Ер нь цаашид уул уурхайн салбар дотроо алтны салбарыг зайлшгүй үндэсний хэмжээнд  дэмжиж явуулах ёстой. Гол нь хариуцлага дутагдаад байна. Бичил уурхайг бид татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, сум орон нутгийн хөгжилд тус дэмээ өгдөг байвал иргэд олон нийт бухимдахгүй.  Үүн дээр ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана.

    Юм болгоныг шинэ хууль гаргаж ажиллана гэхээс илүү орон нутаг, хүн рүүгээ чиглэж ажиллах бодлого хамгийн чухал. Хүнийг ажил хийх боломжоор нь хангадаг, эргээд нийгмийнхээ үүргийг ухамсарладаг тал руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хуулиас боллоо гэж болохгүй. Үүнээс зайлсийж явах ёстой.

    -Сая уулзалтын үеэр Эрдэс баялгийн зөвлөл гурван сарын хугацаанд нэг ч тайлан хэлэлцэж оруулсангүй гэж хэлж байна?

    -Шалгалт оруулж, ажил цэгцлэх үүднээс цаг хугацаа алдсан тал бий. ЭБЗ  дээр гурван удаагийн шалгалт орсон. Нөөцийг зориудаар өсгөсөн гэх зэргээр хууль бус зүйлсийг шалгах ажлын хэсэг гаргасан байгаа. Мэргэжлийн зөвлөл, тайлан тооцоотой холбоотой асуудал дээр сэтгэл эмзэглэсэн тоонууд гарсан. Хариуцлага алдсан, тайлангаа цаг тухайд нь өгөөгүй. Цаашлаад улсын татвар төлөөгүй гээд маш олон асуудал гарч ирж байгаа.

    Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт Монголын бизнес улирлын чанартай явдаг. Тиймээс шинээр байгуулагдсан ЭБМЗ-үүд маш түргэн шуурхай ажиллаж, алдагдсан хугацааг нөхөх боломж байгаа. Илүү цагаар ажиллах шаардлага гарч ирнэ.

    -Монголбанкинд алт тушаахдаа иргэдээр дамжуулж байна гэсэн зүйл яригддаг. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

    -Татвараас зугтааж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд сайн судлах байх. Ер нь олон шатлалтай татвар хэр зохимжтой юм бэ, энэ хүртэл та нар яв, үүнээс цааш та нар өөрөө зохицуул гэсэн ойлголтыг өгөөд байна л гэж бодож байгаа. Тийм учраас худалдааны татвар гээд нэг л татвартай болчихвол бүх зүйл ойлгомжтой болно.

    -Тусгай зөвшөөрөл олголттой холбоотой асуудлаар тодруулна уу?

    -Тусгай зөвшөөрөл олгох комисс шинээр байгуулагдсан. Ер нь өнгөрсөн оны 10 сард ажил авснаас хойш тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байгаа. Хамгийн оргил үедээ тусгай зөвшөөрөл газар нутгийн 45 хувьд хүрч байсан. 2008 онд 31 орчим хувь, 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн нэг хувь, хайгуулынх 4.7 хувьтай тэнцэж байна. Энэ дундаас гадаадын хөрөнгө оруулалттай, дотоодын аж ахуй нэгж, мөн цэвэр 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж салгаж гаргасан.

     -Цаашид сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн. Хэрхэн явагдах вэ?

    -Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах хуультай. Өнөөдөр зургаан талбай дээр сонгон шалгаруулалт зарлах товтой байгаа. Мөн өргөдлөөр авсан талбайгаа буцаагаад сонгон шалгаруулалтаар оруулах асуудал мөн явж байна. Түүнээс өргөдлөөр талбай олгох хуулийн зохицуулалт байхгүй болсон.

    Ер нь салбарыг хөгжүүлье гэж байгаа бол өргөдлийг тодорхой хэмжээнд зэрэгцүүлж явахгүй бол хайгуулийн ажил үнэхээр зогсох юм байна. Би өмнөх шиг замбараагүй лиценз олгох байдлын эсрэг байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр манай ард иргэдийн санаа зовдог, бухимддаг зүйл их байдаг. Тиймээс ил тод нээлттэй, шударга байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг л хэрэгжүүлж ажиллана.  

    -Тусгай зөвшөөрөл өгөхөд орон нутгийн санал авах уу?

    -Авна. Бид хуулиндаа өөрчлөлт оруулаад уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа.

    Геологи хайгуулийн ажлаа гурван жилийн дотор эхлээгүй л бол автоматаар тусгай зөвшөөрлийг цуцалдаг болно. Ингэхээр тусгай зөвшөөрөл тойрсон хууль бус үйл ажиллагаанууд багасна. Дэлхий нийт ч ийм байгаа.

    -“Эрдэнэс Тавантолгой”-н захирал өргөдлөө өгсөн гэж байсан. Энэ нь “Эрдэнэс Монгол”  дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баялгийн сан байгуулах гэж байгаатай холбоотой юу?

    -Ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй. Өчигдөр уулзсан. Ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулаад гарсан.

    Цаашид Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,  шинээр гэрээ хийх асуудлууд гарах тул уг гэрээг ямар дүрэм журмаар яаж зохицуулах вэ гэдгийг Ерөнхий сайдтай ярьж байж Засгийн хэмжээнд ярьж шийдвэр гаргана. Би дур мэдээд гаргаж болохгүй. Ер нь Тавантолгойн бүлэг орд нэг аж ахуйн нэгж гэдэг утгаараа биш, Монгол улсын үнэт орд гэдэг талаас нь хандах ёстой. Тиймээс гарч байгаа шийдвэр нээлттэй ил тод байх ёстой.

     Мөн “Эрдэнэс Монгол”-ыг бид баялгийн сан болгоно. Энэ нь компаниудын нэгдэл байгаа. Жишээ нь 16 стратегийн орд дээр суурилсан 12 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Идэвхигүй байгаа нь 4, идэвхитэй нь 7 байна. Энэ 16-аас гадна 39 орд байгаа шүү. Тиймээс төр өмч рүүгээ ойртох ёстой. Хамгийн наад зах нь 1072 хувьцааг бид бүртгэлжүүлж,  баталгаажуулна. Бүртгэлжүүлж баталгаажуулна гэхээр шууд мөнгөн хэлбэрт шилжих юм шиг хүмүүс ойлгоод байна. Энэ бол хамгийн сүүлийн үйл явц байна. Энэ төсөл эхлээд амжилтад хүрэхийн тулд гэрээ хэлцэл хийгдэж, дараа нь үүнийг дагасан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил явна. Үүний дараа ямар хэлбэрээр хөрөнгийн бирж дээр гаргах вэ, хичнээн хувьцааг ямар үнээр гаргах вэ гэсэн нарийн судалгаа тооцоо гарна. Энэ бүхний эцэст хувьцаа мөнгөжих хэлбэр рүү орно. Сүүлд болох ажлыг хамгийн түрүүнд авчирчихаад үржүүлээд тооны машин дээр бодоод байж болохгүй.

    -Баялгийн санг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Энэ сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

    -Ер нь манай УИХ-ын гишүүд,  Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан.

    Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол  Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9,7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг. Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуй нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг.  Тухайлбал, Фэйсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа.

     Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчихоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой.

    -Цаашид баялгийн санг Ерөнхий сайд удирддаг болж, бүтцийн өөрчлөлт хийнэ гээд байгаа. Энэ тухайд?

    -Бүтцийн өөрчлөлт гэхээр хүн халж солих талаасаа биш. Хувь хүн талаасаа байж болохгүй. Бид зарчим л ярих ёстой. Бид хөгжих юм уу? Тийм бол зөв зохион байгуулалтад оръё гэсэн санаа явж байгаа.

    Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжийн нэгдэл буюу баялгийн сан болох ёстой. Дэлхийд амжилттай явж байгаа улс орнуудын гол нууц нь үндэсний баялгийн сантай холбоотой. Норвегийн сангийн жишээг авахад Сангийн сайд голлох бодлогоо баридаг, бодлогын зохицуулалт хийдэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төвбанк нь өдөр тутамдаа  менежментийн зохицуулалт хийж явдаг байгаа. Мөн богино хугцаанд эрчтэй гарч ирсэн Үндэсний баялгийн сан гээд Казахстаныг жишээ татаж яриад байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өндөр өсөлттэй болсон. Казахстаны Үндэсний баялгийн сан дотор тус улсын 100 аж ахуй нэгжээс 67 томоохон аж ахуй нэгжийг оруулсан. Энэ сангаа Ерөнхий сайд нь ТУЗ-ийн дарга хийгээд бодлогоор удирддаг. Мэдээж гүйцэтгэх ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Эмират бас ийм жишээтэй. Ер нь бүх сангууд ийм жишээтэй байгаа.

    -Та ямар хувилбарыг дэмжиж байгаа вэ?

    -Мэдээж “Эрдэнэс Монгол” ХХК гэхээр компанийн тухай хууль энэ тэр гээд янз бүрийн өнцгөөс нь тайлбар өгөөд байдаг. Би зүгээр Үндэсний баялгийн сан гэж байгуулаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ сангаа толгойлоод явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан, гадны хөрөнгө оруулагч нарт шууд итгэл төрөх маш зөв бүтэц гэж харж байгаа. Улс төрөөс ангид  гэж гоё үг гарч ирээд байгаа. Улс төрөөс ангид 27 жил явсан.

    Тэгвэл Норвегийн баялгийн сан удирдаж байгаа Сангийн сайд нь манайхны яриад байгаа, гадныхны манайд ирээд сурталчлаад байгаа ярианы хэлбэр дотор орчихсон байгаа шүү дээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!