MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН АЖИЛЛАНА

    БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН АЖИЛЛАНА

    Мэдээ 2013-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

            Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн  Сайд С.Оюун, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин нар өнөөдөр гарын үсэг зурав. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийдэг стандартын хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалттай бус байгааг БОНХ-ийн Сайд С.Оюун уулзалтын эхэнд онцлоод танай байгууллагатай хамтран ажиллах болсондоо талархаж байна. Үр дүн дагуулсан олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна гэв. БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин: “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг энэ жил Монгол улс эх орондоо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол улс дэлхийн байгаль орчны өмнө томоохон үүрэг гүйцэтгэлээ. Энэ түүхэн үйл явдлын дараахан  байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Бид Санамж бичиг-т тусгасан асуудлыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно гэлээ.

                                                                                    

              

    БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН БНСУ-ЫН УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН КОРПОРАЦИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ     ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

    Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон БНСУ-ын Мэдлэг, эдийн засгийн яамны харъяа Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци (агентлаг) (цаашид “Талууд” гэх)-ийн хооронд дараахи хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

    I.ЗОРИЛГО

    Энэхүү Санамж бичгийн зорилго нь Талуудын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хангах үүднээс Монгол орны ашигт малтмал, газрын тосны олборлолттой холбоотойгоор эвдрэлд орсон болон бохирдсон газрыг нөхөн сэргээх, бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи солилцох, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

    II. ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ

    Энэхүү Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

    1. Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлттэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, аргачлал боловсруулах;

    2. Байгаль орчинд ээлтэй ашигт малтмалын олборлолт болон уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх бохирдлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх технологитой холбоотой мэдээлэл харилцан солилцох, сургалт зохион байгуулах;

    3. Ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотойгоор үүссэн байгаль орчны бохирдлыг судлах, бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах;

    4. Талуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан харилцан тохиролцсоны үндсэн дээр  хамтарсан төсөл хэрэгжүүлэх.

    III. ХЭРЭГЖҮҮЛЭХ

    Энэхүү Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ Талууд харилцан зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тусгайлсан хэлэлцээр байгуулж гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулан хэрэгжүүлнэ.

    IV. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

    Талууд энэхүү Санамж бичигт тусгагдсан ажлыг гүйцэтгэх явцад олж авсан бүхий л мэдээллийн нууцлалыг Санамж бичгийн хүчинтэй байх хугацаа болон харилцан тохиролцож гүйцэтгэсэн ажлын хэлцэл дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хадгална.

    V. ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ

    Санамж бичиг гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Талууд зөвхөн бичгээр зөвшилцсөний үндсэн дээр Санамж бичигт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж болно. 

    Энэхүү Санамж бичгийг 2013 оны 6 сарын 7-ны өдөр Солонгос болон Монгол хэл дээр үйлдэв. Эх хувь тус бүр ижил хүчинтэй байна.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!