Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, байгууллагын 2013 оны “Хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, авлигаас ангид, цахим суурьтай байгууллага болно” зорилтын хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах юм.
Байгууллагын архивын сан хөмрөгт нийт 11201 хадгаламжийн нэгж байгаагаас 2001-2012 он хүртэлх байнга хадгалах 850 гаруй баримт тус бүрийг скайнердан цахим хэлбэрт оруулах бөгөөд энэ оны 6 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 70 хадгаламжийн нэгжийг цахимжуулаад байна.