MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » М.ЭНХМАНДАХ: МОНГОЛ УЛСДАА АНХНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДОН ГЭЖ НЭГ ХЭСЭГТЭЭ Л ҮЗМЭР БОЛСОН

    М.ЭНХМАНДАХ: МОНГОЛ УЛСДАА АНХНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДОН ГЭЖ НЭГ ХЭСЭГТЭЭ Л ҮЗМЭР БОЛСОН

    2017-12-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Х.СОЁЛ-ЭРДЭНЭ
    Эмэгтэйчүүдийн маань нэрийн хуудас болсон Дархан хотын эмэгтэйчүүдийн ордны барилгыг 1991 oнд Монголын Архитекторуудын Эвлэлээс  орон нутгийн шилдэг барилгааар шалгаруулж,  МАЭ-ийн хүрэл тэмдэг, батламжийг архитекторч Д.Майдарт олгосон байдаг. Энэхүү шагналын дурсгалын самбарыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн ордны хананд байршууллаа.
    Тус үйл ажиллагааны үеэр Эмэгтэйчүүдийн ордныг санаачилан бариулсан, 1976-1990 оны хугацаанд хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан M.Энхмандахтай уулзаж ярилцлаа.

    - Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
    -Баярлалаа. Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ болон Дарханчууддаа Эмэгтэйчүүдйн ордон баригдсаны 30 жилийн  ойн мэндийг дэвшүүлье.
    - 30 жилийн өмнө үүдээ нээсэн энэхүү ордныг бариулах санаачилга хэрхэн төрж байв?
    - Манай эмэгтэйчүүдийн зөвлөл нь улсдаа үлгэр жишээ “Соёлжих танхим”-тай байсан. Монгол банкны хоёр давхарт байрладаг байв. Консулын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “үйлчин- работница” клуб байгуулан эмэгтэйчүүдийг амьдрах ухаанд хөтөлж, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх өрхийн орлого нэмэгдүүлэх боломжийг нээж, нийгмийн хөгжил дэвшилд хөтөлж чиглүүлж байсан. Ялангуяа ахуйн соёлд сургаж, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд суралцуулж байсан нь олон түмний таалалд их нийцдэг байсан юм. Бидний үйл ажиллагааг Монголын Эмэгтэйчүүдийн хороо, орон нутгийн удирдлагууд, ахмадууд, залуучууд, хүүхдийн байгууллагынхан их дэмждэг байсан. Мнай хот их онцлогтой. Зөвлөлт холбоот улс, Польш, Унгар, Чех, Болгар, Монгол зургаан орны техник туслалтцаатай үйлдвэр хөгжсөн интернационалч найрамдлаар овоглосон хот байлаа. 18 аймгаас ирсэн илгээлтийн эзэд, инженер техникийн ажилчид гээд их гэгээлэг, бүтээлч улс цугларсан ирээдүйд улсын 2 дахь хот болно гэж яригдаж байсан цаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл тухайн үеийн нийгмийн бйадал, анхан шатын зөвлөлүүдээс гаргасан санал санаачилгыг дэмжиж соёлжих танимаа өргөжүүлж ордонтой болох санаа төрсөн юм. Энэ санаагаа хотын намын хорооны Б.Донид даргад танилцуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. 1987 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн *Хөдөлмөрийн хамт олны бүтээлч санаачлагыг дэмжих тухай* Дархан хотын намын хорооны тогтоол гаргасан. Ингээд л тогтоолын дагуу Эмэгтэйчүүдийн ордон барих бүтээн байгуулалтын их ажил өрнөсөн.  Энэ бүх уламжлал эдүгээ ч үргэлжилж аймгийн эмэгтэйчүүдийн ордны үүд хаалга байнга нээлттэй байж, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон талт ажил өрнөж байгаад талархалтай байна.
    - Хандив тусламжид хотын бүхий л албан байгууллагууд хамрагдаж байсан уу?
    Тэгэлгүй яахав. Дарханчууд маань их сайхан хүлээж авсан. Үйлдвэр аж ахуйн газрын дэргэдэх анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар сайн зохион байгуулсан. Зарим албан газрын ажилчид нэгээс гурван өдрийн цалингаа хандивласан. Бага шиг газрынхан боломжоороо цуглуулсан бэлэн мөнгө, барилгын материал шаардлагатай биет зүйлээр тусалж байлаа. Энэ барилга нь төсөв төлөвлөгөөнд ороогүй аж ахуйн аргаар баригдсан тул хөрөнгө, мөнгө барьж байгуулахад гүйцэтгэх байгууллагын хувьд төдийлөн бэлэн бус байлаа. Гэвч “Олны хүч оломгүй далай” гэхчээр сайн санаат хүмүүс, сайхан нягтарсан хамт олны өглөг сэтгэлийн ачаар саад бэрхшээлгүй ашиглалтад орсон. Энэ нь тэр үеийн Дархан хотын албан байгууллагын дарга нар эмэгтэйчүүд эхчүүдээ их хүндэтгэж, сэтгэл санааны дэм өгч байсны илрэл юм. Зөвлөлтийн мэргэжилтнүүд их тусалсан. Ялангуяа барилгын нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд гар бие оролцож зааж зөвлөж байсан. Бүхий л хүний халуун сэтгэлийн дэм, бүтээлч хөдөлмөрөөр ийм сайхан ордонтой болсон доо. Өнөөдөр 30 нас хүрч байгаа энэ сайхан өдөр зон олны бүтээлч хөдөлмөрийг тэмдэглэж хэлэхэд таатай байна.
    - Ордны барилга угсралтын ажлыг хаанахын барилгачид хийж гүйцэтгэсэн бэ?
    - Барилгын техникумийн оюутан сурагчид, инженер багш нарын удирдлагаар гүйцэтгүүлэх  үүргийг Дархан хотын намын  хорооноос өгсөн. Гүйцэтгэгчээр нь Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавъяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавъяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш зэрэг засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид барилгын техникумийн багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьсан.
    - Ямар хугацаанд барьж ашиглалтад өгсөн бэ?
    1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд  ашиглалтад оруулж байсан. Ердөө зургаахан сарын дотор баригдсан барилга. Монгол улсдаа анхны Эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон. Одоо ч анхных хэвээрээ байна. 21 аймаг, хол  ойроос ирсэн зочид гийчид эмэгтэйчүүдийн ордны үйл ажиллагаатай танилцаж туршлага судалдаг байлаа. Сүүлийн жишээ дурдахад нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчид манай 55 жилийн ойн үйл ажиллагаанд оролцож ордонтой танилцсан.
    - Ордныг бариулж байх үед хэцүү зүйл тулгарч байв уу?
    - Ордныг бариулж байхад хэцүү асуудал тулгарч байгаагүй ээ. Энэ нь тухайн үеийн удирдлага, үүрэг амлалт авсан хүмүүсийн ухамсар, бүтээлч үйл ажиллагаатай хамаатай. Товчдоон бол баярлуулж байснаас гомдоож сандруулж байсангүй. Харин санал санаачилга их ирдэг байсан. Ер нь бүхий л асуудлыг бид хамтын оюун санаа, хүчин зүтгэлээрээ даван туулж байв.

    - Ордны  барилгыг  Монголын Архитекторуудын Эвлэлээс 1991 оны орон нутгийн шилдэг барилгаар тодруулсныг тэмдэглэн  Эмэгтэйчүүдийн ордонд дурсгалын самбар байрлуулж байна.  Таны сэтгэгдэл ямар байна вэ?
    - Би 30 жилийн дараа уригдаад бариулж бүтээсэн ордноо хараад бахархах сэтгэл төрж зогсоно гэж бодоогүй. Сэтгэл их догдолж байна. Хүмүүсийн гараар бүтээгдсэн том объектыг эргэн харах, хажуугаар нь өнгөрөхөд бахархан дурсах олон дурсамжууд эргэж сэргэдэг. Их сайхан байна. Энэ завшааныг ашиглаад тэр үед ордны барилгыг барилцсан хамт олондоо болон манай ордны барилгыг үнэлж, шилдэг барилгаар тодруулсан Монголын Архитекторуудын Эвлэлд, баярлаж талархсанаа илэрхийлье.    
    Дархан хотынхоо нийт иргэдэд хамгийн сайн сайхныг хүсч нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрсдийгөө хөгжүүлж, өрөөлийг сургах, суралцах боломжтой ордондоо цугларч ухаанаа уралдуулж, урлан бүтээх үйлээ усны ундарга лугаа адил улам бадруулж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Ярилцсан Х.Соёл-Эрдэнэ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!