MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” гурван жилийн ажлын үр дүнгээ тайлагналаа

    “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” гурван жилийн ажлын үр дүнгээ тайлагналаа

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Одоогоос гурван жилийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, “Мобиком” корпораци хамтран Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх гурван жилийн хугацаатай гурван талт төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр 24 цагийн хугацаанд дөрвөн ээлжээр 4-6 шугамаар нэгэн зэрэг хүүхдийн асуудалтай холбоотой дуудлага хүлээн авч үнэ төлбөргүй үйлчлэх болсон юм.

    Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн  оны наймдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэвшүүлсэн саналыг дэмжиж “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” болгон өөрчилж, өдөр бүр  дөрвөн ээлжээр ажиллахаар зохицуулсан. Тодруулбал, нэг ээлжиндээ гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан  дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

    Тэгвэл өнөөдөр “Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг  “Блью Мон Цетр”-т боллоо.

    Хэлэлцүүлэгт Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа, “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Д.Ундраа, Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Г.Дорждэрэм, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын мэргэжилтэн Т.Өлзийханд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

    Үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 70–80 хувийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлж байна.  Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт дунджаар 450-500  дуудлага хүлээн авдгаас зорилтот дуудлга 62 хувийг эзэлж байна.  Мөн хамгааллын дуудлага 1.5 дахин, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 1.7 дахин, зөвлөгөө 1.4 дахин, мэдээлэл 1.5 дахин өссөн бол тоглосон дуудлага 1.5 дахин, тасарсан дуудлага 1.5 дахин буурчээ.

    Хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаны хүмүүстэй цөөн хором ярилцлаа.

    О.Алтансүх:Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд хамгаалах байр ажиллаж байна

    /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/

     -Өмнө нь 108 утас зөвхөн дуудлага авч, холбон зуучилдаг байсан. Одоо бид яаралтай тусламжийн үйлчилгээ, хамгаалах байртай болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчигдөхөд яаралтай тусламжийн машин хүүхдийг очиж аваад, хамгаалах байранд байрлуулах боломжтой болж байна гэсэн үг. Дэлхийн жишгээр энэ бол хамгийн наад захын үйлчилгээ. Харин бид дөнгөж энэ үйлчилгээг л бий болгож байна. Тэгэхээр цаашдаа үйлчилгээг хэрхэн сайжруулах, зөвхөн хүүхдийг бус, гэр бүлийнх нь нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Бид хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр том өөрчлөлт хийж чадна. УИХ-ын өчигдрийн чуулганы төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр хүүхэд хамгааллын салбарт нийт 5 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.

    Д.Ундраа:Хөршүүд хүүхдийн хүчирхийллийг мэдээлдэг болж байна

    /Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал/

    -Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, “Мобиком корпораци”, Хүүхдийн төлөө газар гэсэн гурван байгууллагын санамж бичгийн хүрээнд ажиллаж эхэлсэн. Бид гурван жилийн хугацаанд 730 мянга гаруй дуудлага хүлээн аваад байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн тусламжийн утсанд хандаж буй дуудлагын тоо эрс нэмэгдэж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, хамгааллын дуудлага өмнөх оноос 1.5 дахин өсөж, андуурсан тоглосон дуудлага 1.5 дахин буурсан. Энэ нь хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний талаарх мэдээлэл өндөр болсонтой холбоотой. Сүүлийн үед хөршийн дуудлагын тоо нэмэгдэж байна. Хуульд зааснаас гадна иргэн хүний үүргээ ухамсарлаж, хүчирхийллийн талаар мэдээлэл өгч байгаа нь сайшаалтай. Цаашид программын шинэчлэлийг хийж, баг хороо сумын хамтарсан багийнханд дуудлага ирэхэд мессеж хүрдэг байх, дуудлагын операторын тоог нэмэх шаардлага байна. 24 цагаар ажиллаж буй сэтгэлзүйч нар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хүлээн авч зөвлөгөө өгсний дараа стресс менежмент хийх ёстой байдаг. Гэвч  дараагийн дуудлагыг алдахгүйн тулд шууд ажиллахаас өөр аргагүй болдог. Тиймээс хүний тоо нэмэх шаардлагатай

    Г.Дорждэрэм:108 утсасны мэдээлэл хүлээж авах байдлыг сайжруулахад анхаарна

    /“Мобиком Корпораци”-ийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал/

    -Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах хоёр том төсөл дээр ажиллаж байна. Тодруулбал, Олон улсын стандартын дагуу хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, сумдын хүүхдийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг хийж байна. 2014 оны зургадугаар сарын 1-ний өдөр хүүхэд хамгааллын анхны дуудлага хүлээн авч эхэлсэн. Энэ цагаас өнөөдрийг хүртэл өдөрт 450 мянга орчим зорилтот дуудлагыг хүлээн авч, улсын хэмжээнд 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Тусламжийн төвийн техник, программ хангамж, дата болон дуудлагын төв, интернэт холболт, өрөөний тохижилт зэргийг хариуцан ажиллаж байна. Мөнгөн дүнг бодитоор тооцох боломжгүй. Хамгийн багадаа мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээ нь 600 сая орчимд хүрэх болов уу. Бид хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаан дээр цаашид ч хувь нэмрээ оруулсаар байх болно. Цаашид гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байнга орж тусламж авахыг хүсдэг ч, гэрийнхнийхээ дэргэд 108 дугаар руу холбогдож чаддаггүй хүүхдүүд зурвас бичиж, тусламж хүсэх боломжтой болгохын төлөө ажиллана.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!