MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эмэгтэй гишүүд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Эмэгтэй гишүүд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УИХ-ын нэгдсэн чуулганаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

              Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Ж.Батзандан, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

              Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл авлаа.

    Ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун тэргүүтэй албаны хүмүүс ГБХЗХГ-ын хурлын байранд хүлээн авч уулзав.

    Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

    Тэрбээр “Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг даган нийт 14 журам, дүрэм баримт бичиг гарах ёстой. Хамгийн сүүлд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр батлагдлаа. Хууль эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад хэд хэдэн бэрхшээлтэй талууд бий. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй.

    Үүнтэй холбогдуулан бид 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгээд байна. Мөн үндэсний хэмжээнд ажиллаж байгаа 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар хууль эрх зүйн болон үйлчилгээний талаархи мэдээлэлтэй болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй, ойлголт сайжирч, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бодитой үр дүн гарна гэж харж байгаа.

    Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа гол зүйл нь санхүүгийн асуудлаас илүү ойлголтын асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, бүх шатны салбаруудад хүүхэд хамгааллын тухай ойлгуулах нь чухал. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дээрх хуулиудыг улсын төсөвт нийт 396 сая төгрөг тусгагдсан. Бид энэхүү санхүүжилтийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваарилсан. Тодруулбал, хамтарсан багийг дэмжихэд 6.8, хүүхдийн аюулгүй байдал, түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын өрөө бэлтгэхэд 6.7, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд 2.4, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлж, эрхийг нь хамгаалахад 1.1, зорилтот гэр бүл, хамтарсан баг, хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад 16.4, эрсдлийн үнэлгээний программ хийж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажилд 5.6, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг дүгнэхэд 2.5 хувийг хуваарилж, зарцуулсан. Орон нутаг болон дүүрэгт хуваарилж байгаа санхүүжилт хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй байна. Жишээлбэл, Монгол Улсын хамгийн жижиг аймаг бол Говьсүмбэр. Тус аймагт жилд 600 орчим мянган төгрөг хуваарилагдаж байна. Гэтэл хамгийн их хүн амтай аймагт 13 сая төгрөг хуваарилж байх жишээтэй. Үүнээс харахад хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх шаардлага байна” гэв.

    Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Гурван сая иргэнтэй Монгол Улсын хувьд хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын тоон мэдээлэл нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт. Тэр дундаа олон нийтийг цочроосон мэдээлэл, тохиолдол сүүлийн үед ойр ойрхон олон нийтэд ил болсон. Тиймээс холбогдох газрууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэхээр ийм асуудал далд хэлбэрээр байсаар ирсэн үү, ойрын хугацаанд огцом нэмэгдэж байна уу, эсвэл илрэлт нь сайжирсан уу гэдгийг судлан, асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачилгатай оролцох шаардлагатай байна” гэв.

    Уулзалтын төгсөлд УИХ-ын гишүүн Н.Оюундарь  “Манай улсад олон хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна. Тэр дундаа гэр бүлийн гишүүд уг хэргийг үйлдэж байгаа нь та бүхний хэлсэнчилэн гэр бүлийн боловсролыг олгоход анхаарч ажиллах хэрэгтэй болсныг харуулж байна. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага+, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Зөвхөн нэг жилийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн 200 гаруй тохиолдол илэрсэн нь нийгмийн хамгийн том асуудал болсоны нэг илрэл. Цаашид бид боловсролын хөтөлбөрт гэр бүлийн боловсролыг олгох тухай асуудлыг оруулах, хүүхэд хамгаалал, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллахад бэлэн байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд хамгааллын асуудалд тусгайлан цаг гаргаж, нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч ажиллана. Мөн  төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамгийн анхан шатны туслагч болох багийн даргын оролцоог идэвхжүүлэх ажлыг хамтын ажиллагааны хүрээнд хийе. Түүнээс гадна нэн тэргүүнд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллая. Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 396 сая төгрөг зарцуулсан гэж ярилаа. Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдана. Энэ үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх саналыг оруулна” хэмээн онцоллоо.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хилийн бүсийн аймаг, сумдад хүүхэд хамгааллын үйл ажиллагааг илүү идэвхжүүлж, анхаарч ажиллах шаардлагатай байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад хэлсэн юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!