MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт санал авах төрийн бус болон олон улсын байгууллагуудын уулзалт боллоо

    Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт санал авах төрийн бус болон олон улсын байгууллагуудын уулзалт боллоо

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Хүн амын ихэнх хувийг эзэлдэг залуучууд сурч, боловсорч, улсаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, ажил хөдөлмөр эрлэхэд олон асуудал тулгарсаар байгаа юм. 
    Үүнтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, төрөөс залуусыг хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин зэрэг таван чиглэлээр дэмжихээр зохицуулсан.

    Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажлаа эхлүүлжээ. 
    Энэ хүрээнд өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлэх, санал авах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
    Энэхүү хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх, ШУТИС-ийн БАТС-ийн дэд профессор, доктор Д.Биндиряа, Үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх, Соёмбо академийн захирал, доктор, профессор У.Баттулга, төрийн бус болон олон улсын байгууллагын 30 төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

    У.Ганбаяр: Аливаа нийгмийн тусламж, хөтөлбөрийн үр шимийг хүртдэггүй иргэдийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих санал оруулсан

    /Лантуун дохио төрийн бус байгууллагын менежер/

    -2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бол маш чухал хууль. Уг хуулийн төслийг боловсруулах үйл явцад нийгмийн байгууллагын төлөөлөл болон оролцож, саналаа өгч байлаа. Үүнийг дагаад өсвөр үе залуучуудыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажил явагдаж байгаа нь залуучуудын хөгжлийн асуудалд төдийлөн анхаардаггүй Монгол Улсын хувьд маш том дэвшил. Гэхдээ бид энэ хөтөлбөрийн төслийг боловсруулах ажилд хэт яарч, сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Залуучуудын хөгжлийн асуудлыг ярихад нийслэлийн захын хороолол, алслагдсан дүүрэгт амьдардаг хүүхэд, залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их орхигддог. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд чиглэсэн тодорхой хөтөлбөр үйл ажиллагаа явагддаггүй. Хөтөлбөр байсан ч тэр бүр хамрагдаж чаддаггүй. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр нь залуусын олон талт төлөөлөлд нөлөөлж, тэднийг дэмжээсэй гэж хүсч байна. Өнөөдөр бие даан амьдрах чадвараа алдсан маш олон залуус бий. Тухайбал, дауны хам шинжтэй, хэл яриа болон сонголын бэрхшээлтэй гэх мэтчилэн олон залуус бий. Тэднийг бүх талаас нь дэмжих олон заалт оруулж ирээсэй гэж хүсч байна. Хэлэлцүүлгийн үеэр хөтөлбөрт тусгагдсан таван зорилтыг багт хуваан хэлэлцлээ. Манай багийн хувьд залуучуудад нийгмийн дэмжлэгийн үзүүлэх зорилтыг авч, өөрсдийн санаа бодлыг тусгасан. Манай улсын нийт иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тодруулбал, нийгмийн дэмжлэгийг нийгмийн халамж, тусламж гэж ойлгодог. Бидний авсан зорилтын хүрээнд таван ажлын заалт байсан. Гэтэл түүний гурав нь орон сууцыг хямдралтай олгох, залуучуудыг байранд хамруулахтай холбоотой. Үүнийг нэг болгох хэрэгтэй гэж үзэж, санал орууллаа. Нөгөөтэйгүүр төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох санал оруулсан. Тухайлбал, дүүрэг болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн томилж, тэднийг ажлын байранд холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байя гэх мэтчилэн санал гаргасан.

    Д.Хишигдэлгэр:Хөдөлмөрийн салбарт ХАБ-ын асуудал орхигдсон

    /Монголын олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн агентлагийн Ерөнхийлөгч/

    -Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн жил Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэс эхлэн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний санаа бодлыг сонсож, санал солилцсон. Харин өнөөдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиа баталсан учраас хөтөлбөрөө хуулийнхаа дагуу л ярих ёстой болов уу гэж бодож байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд таван бүлэг сэдвээр ярилцлаа. Манай бүлгийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн заалтыг ярилцаж, саналаа хэлсэн. Нэгдүгээрт, залуучуудад зориулсан үндэсний хэмжээний мэдээллийн төв байгуулах саналыг гаргалаа. Энэ мэдээллийн төв нь заавал бодит байх албагүй. Үүдэн технологийг ашиглан 21 аймаг% есөн дүүрэгтэй байгуулж болно. Хоёрдугаарт, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийн салбар ХАБ-ын асуудал орхигдсон. Манай “Монголын олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн агентлаг”-аас энэ чиглэлээр 21 аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ талаархи саналыг өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт оруулсандаа баяртай байна.

    Г.Доржжанцан: Залуучуудыг дэмжих үндэсний хөтөлбөр нийгмийн орхигдсон хэсэгт тэгш үйлчлэх ёстой

    /ЛБГТТ-ийн Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан менежер/

    -Залуучуудад ээлтэй эрүүл мэндийн зорилтод тусгагдсан ажлууд тийм ч муу биш байна. Гэхдээ бид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байгаа учраас нэмэх зүйлсийг нэмсэн. Хөтөлбөрт миний болон манай багийн зүгээс залуучуудын бүх төлөөллийг хамруулахыг хүссэн. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэлтгүй бүх салбарт аливаа хөтөлбөрийн үр шимийг хүртдэггүй орхигддог залуусыг тэгш хамруулах тухай хэд хэдэн зөвлөмжийг хэллээ. Мөн сэтгэцтэй холбоотой нэг заалтыг оруулсан. Сүүлийн үед манай улсад амиа хорлох тохиолдол ихэссэн. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хоёр жилийн өмнө амиа хорлолтын талаархи судалгааг Ази номхон далайн улс орнуудын дунд хийсэн юм билээ. Уг судалгаагаар нэгдүгээрт БНСУ, хоёрдугаарт, Монгол Улс орсон байсан. Энэ бол анхаарлаа хандуулах маш том асуудлыг нэг. Өнөөдөр бид фэйсбүүк, твиттевэрээр амиа хорлож буй бичлэг үзээд байх ёстой зүйл мэт хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм тийм л байх ёстой мэт ойлгон дасаж эхэлж байна. Гэтэл үүний цаана манай улсын залуучуудын дунд сэтгэл гутрал, ялгаварлан гадуурхалт их байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс болж хүүхэд, залуучууд амиа хорлох нь ихэсч байна. Энэ асуудлыг өсвөр үе, залуучуудыг дэмжих хөтөлбөрийн эрүүл мэндтэй холбоотой хэсэгт хамгийн их анхаарч, оруулах ёстой гэж үзэж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!