MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С.ОЮУНЫ ХЭЛСЭН ҮГ

    ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С.ОЮУНЫ ХЭЛСЭН ҮГ

    Мэдээ 2013-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

         

      Дэлхийн Байгаль орчны өдрийг тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улс сонгогдон Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ - Хоол, хүнсний хаягдлыг багасгая  уриан дор 2013 оны 6 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн байгаль орчны өдөрт  урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, Байгаль орчны хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн захирал Ён Вүү Парк, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Яцү Рюутаро; Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгаль хамгаалах яамны төлөөлөгчид; Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау; Аризонагийн их сургуулийн Тогтвортой байдлын сургуулийн декан, “Дасан зохицох комплекс систем” санаачлагын дэд захиралПрофессор Сандер Ван Дер Лею; Начуре Консервансу байгууллагын судлаач  Др.Петер Карейва, Олон улсын Шинжлэх ухааны консулын Ази, Номхон далайн бүсийн захирал Профессор Нордин Хасан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Шведын Үндэсний комиссын тусгай зөвлөх Др Карл Линдберг,  НҮБ- ын Ази, Номхон далайн ЭЗНК –ийн Зүүн ба Хойд Азийн дэд бүсийн захирал  Килапарти Рамакшна зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид, НҮБ-ын  Байгаль орчны хөтөлбөрийн баг төлөөлөгчид оролцсоныг тэмдэглэхэд таатай байна.

    Өнгөрсөн өдрүүдийн арга хэмжээг тоймловол:

    2013-06-01: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулсан  “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээг ИНБ-тай хамтран зохион байгуулж, байгалийн музей үзүүлэх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдэд зочлуулах, уралдаан тэмцээн явуулж, Залуучуудын дунд flashmobs зохион байгуулагдлаа. 

    2013.06-02: Улаанбаатар-2013”  олон улсын Марафон  гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж,  нийт 400 гаруй гүйгч үүний дотор 12 орны 100 гаруй тамирчин оролцлоо. Гүйлтэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцлоо. 

    2013-06-03: Төрийн ордноо Ногоон хөгжлийн асуудлаарх Үндэсний чуулганыг зохион байгуулж, гадаад, дотоодын илтгэгчид “Ногоон соёл иргэншлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал:дэлхийн ирээдүй”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” зэрэг илтгэлийг тавьж, салбар хуралдаануудыг зохион байгууллаа. Энхэүү чуулган нь МУ-ын засгийн газар “Ногон хөгждийн үзэл баримтлал, хөтөлыбөрийг хэлэлцэж буй цаг үеэтэй давхцаж буйгаараа ач холбогдолтой юм. Мөн энэ өдөр “Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй  төсөл хөтөлбөрийн танилцуулга Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулагдлаа.

    2013.06.04: Хариуцлагатай уул уурхай:  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хууль”-ийн хэлэлцүүлэг; “Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа. 

    Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнерийн нээлттэй илтгэл MУИС-д тус, тус амжилттай зохион байгуулагдлаа. 

    Мөн энэ өдөр Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчид тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулж байгаа жишээтэй Монгол Улсын анхны 50МВт-ын чадалтай Салхин паркад зочлох үеэрээ танилцлаа. 

    2013-06-05: Зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт  тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, Монгол айлд зочлон  уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг  үзэж сонирхсон байна. 

    Энэ өдрүүдэд зохион байгуулсан арга хэмжээгээрээ Монгол Улсын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад хүрсэн амжилт, үр бүтээлтэй ажлуудаа дэлхий дахинд сурталчлан хүргэж чадлаа. Энэ өдрүүдэд дэлхийдахинаа Байгаль орчин, ногоон хөгжилтэй Монгол Улсын нэр хамтдаа яригдсан өдрүүд байлаа. 

    Монгол орон ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг хангах эн тэргүүний зорилготой, уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.

    Энэхүү арга хэмжээг зохион байгуулах зочин орноор сонгосон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт  талархсанаа илэрхийлье.

    Энэхүү арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдөд талархснаа илэрхийлье.

    Дэлхийн байгаль орчны энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ-2013” нэртэй гэрэл зургийн уралдааныг 1 жилийн хугацаатай зарлаж байгааг мэдэгдэж байна. Уралдааны нэр нь Монгол орны зэрлэг онгон байгальд амьдрах ургамал, амьтны гэрэл зургийг уралдуулах гэсэн утгыг агуулж байгаа юм.

    Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бодитой үйл ажиллагаа нь гэрэл зургийн болон видео зургийн уралдаан юм. Уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх сонирхлыг  төрүүлэхэд оршиж байгаа юм.

    Мөн дэлхийн байгаль орчны өдөр манай яамны 2013 оны Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог ч дүгнэн хэлж болох юм.

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!