Баянзүрх дүүрэгтээ ажиллаж, амьдарч байгаа эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн мэнд дэвшүүлье.
Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, азай буурлууд та бүхэн маань дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа үргэлжид үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Дүүргийн зүгээс ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө оновчтой, шийдвэртэй бүтээлч ажлуудыг хийх болно
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
Ахмадууд маань дэлгэр жаргалыг эдлэх болтугай.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ